ҮХЭЛ ҮГҮЙ

Үхэл! Чиний зардас
Үүдэн дээр минь иржээ.
Үзэгдэхгүй далайг гатлан
Үзэгдэх босгыг тэр даваад

Үггүй мэргэн дуудлагыг чинь
Үгчлэн гарт минь атгуулах гэж байна
Түнэр харанхуй шөнөөр
Түгшүүр зүрхийг минь базсан ч

Дэнгээ би асааж
Дэлгэж үүдээ сөхнө
Доор гэгч мэхийн
Дээш морилохыг урина

Эргэж нулимсаа нуулгүй
Элгэндээ гараа эвхээд
Эгэл бусын тайвнаар
Элчид чинь би мэхийнэ

Тэргүүн бөхийн ёслоод
Тэр зардсын чинь мөрөөр
Тэнцэшгүй үнэт сэтгэлийнхээ
Эрдэнэсийг цувуулан тавилна

Үйлээ гүйцээгээд явахад нь
Үүрийн шөнө өтгөрч
Үлдэж өнчирсөн гэрт минь
Үүрд гээгдсэн Би-

Үхэл чамд өгөх эцсийн
Үнэт бэлэг минь хоцорно.

Таагүр. “Гитанжали” LXXXVI

 

Авирч яваа аварга уул биш, гутлан дотроос нухаж байгаа жижигхэн зүйл хамгийн их ядраадаг. Мохаммед Али

Хүн үхлээс айж зугтдаг гэж боддог ч үнэндээ ганцаардал, өвдөлтөөс л айж байдаг. Сэтгэл дотроос нухаж байгаа тэр айдсын өргөснүүдийг авч хаяад, мөнх бусын оргил өөд санаа амар өгсөхөд Элизабет Кюблер-Росс эмчийн “ҮХЭЛ ҮГҮЙ” ном туслах байх гэж итгэж байна. Ном маань Кюблер-Россын “ҮХЛИЙН СУРАХ БИЧИГ”-тэй хамт бүх номын дэлгүүрүүдээр тараагдаж байгаа.

Сонсдог хэлбэрээр гаргах гээд жүжигчин, радиогийн нэвтрүүлэгч хэдэн хүнээр уншуулж үзлээ. Мэргэжлийн хувьд мундаг, хоолой сайхан боловч нэг л хиймэл санагдаад байхлаар нь өөрөө уншаад бичүүлсэн. Хэдэн газар нөгөө л ээрдгээрээ ээрсэн, аа-ан гэсэн байгаа. Зүгээр ээ, сонсохоос залхахгүй гэвэл цаасан хэвлэлтэйгээ адилхан 10000 төгрөгөөр ҮХЭЛ ҮГҮЙ номын аудио бичлэгийг захиалан сонсоорой.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !