НЭГ. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
- Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь цахим орчинд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдах, худалдан авахтай холбоотой үүсч буй харилцааг зохицуулна.
- Энэхүү Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
- “цахим худалдааны систем” гэж Албан ёсны гэрээт борлуулагчийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг Хэрэглэгчдэд санал болгох, худалдан авалтыг цахимаар хийх үйлчилгээг үзүүлж буй албан цахим хуудас https://goodali.mn/ болон ухаалаг утсанд зориулсан Goodali аппликейшн (цаашид “Goodali” гэх)-ийг;
- “хэрэглэгч” гэж энэхүү Үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, “Goodali”-г хэрэглэж буй иргэний эрх зүй бүрэн чадамжтай иргэнийг;
- “Goodali” нь цахим бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх, танилцуулах, худалдан авалтыг цахимаар хийх өөрийн үйл ажиллагааны онцлог шинжийг агуулсан платформ учраас Монгол Улсын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулиар хамгаалагдсан бүтээл юм. Иймд хэрэглэгч нь “Goodali”-д нэвтэрсэн, эсхүл бүртгүүлсэн үеэс эхлэн Үйлчилгээний нөхцлийг мөрдөх бөгөөд тухайн үеэс уг нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
- “Goodali” нь цахим бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг хэрэглэгчдэд хүргэж, танилцуулсны үндсэн дээр худалдан авах боломжийг өөрсдийн цахим худалдааны системээр дамжуулан Хэрэглэгчид олгоно.
- Хэрэглэгч нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байх бөгөөд насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу худалдан авалт хийх боломжтой.
- Энэхүү Үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэд Зохиогч Ц.Амгалан болон Хэрэглэгч нар нь хамтран хяналт тавина.
ХОЁР. ХЭРЭГЛЭГЧ БОЛОН БҮРТГҮҮЛЭХ
- Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ “Goodali”-ийн Нэвтрэх хэсгийг сонгон “Нэвтрэх” болон “Бүртгүүлэх” гэсэн сонголтын аль нэгийг сонгож, өөрийн цахим шуудангийн хаяг болон утасны дугаарыг илгээнэ. Хэрэглэгч нь тухайн нууц үгээр нэвтэрсний дараа нэвтрэх шинэ нууц үг зохиож, өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
- “Goodali”-д бүртгүүлэхээс гадна өөрийн албан ёсны facebook хаягаар шууд бүртгүүлж, “Goodali”-д нэвтрэх боломжтой.
- “Goodali”-д Facebook Login сонголтыг ашиглан бүртгүүлэх боломжтой бөгөөд таны нэр, э-мэйл болон профайл зургийг авч Гоодаль платформд бүртгэх болно.
- Хэрэв та Facebook Login ашиглан үүсгэсэн бүртгэлийг устгахыг хүсвэл өөрийн нэвтрэх нэр болон нэрийг Цогтын Амгалан албан ёсны facebook хаягаар чатаар холбогдон устгуулах хүсэлтээ илгээнэ үү.
- Goodali-д Хэрэглэгчээр бүртгүүлснээр цахим бараа бүтээгдэхүүн, сургалт захиалах, өөрийн захиалгыг хянах эрхтэй болно.
- Хэрэглэгч нь “Goodali”-д нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэний улмаас өөрт болон бусдад учирсан аливаа хохирлыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
- Хэрэглэгч “Goodali”-н талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй бөгөөд goodali.mn дээрх холбоо барих хэсэг, https://www.facebook.com/goodali-д хандан мессэж илгээх боломжтой.
- Хэрэглэгч нь өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.
ГУРАВ. ЗАХИАЛГА ХИЙХ, БАТАЛГААЖИХ, ЦУЦЛАХ ХУГАЦАА
- Захиалга хийх хугацаа:
- Хэрэглэгч “Goodali” цахим системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно.
- Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийх боломжтой.
- Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:
- Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш 48 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга нь баталгаажина.
- Захиалгын төлбөр 48 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдана. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд Хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр хийх боломжтой.
- Хэрэглэгч 48 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадалгүй захиалга цуцлагдсан тохиолдолд Зохиогч ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.
- Хэрэглэгч нь Ажлын өдрүүдэд ажлын цагаар утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой.
ДӨРӨВ. ТӨЛБӨР ТӨЛӨХ, ЗАХИАЛГА ЦУЦЛАХ
- Хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр захиалгын хуудасны мэдээлэл авна. Мөн “Goodali” нь захиалгыг баталгаажуулж байх хугацаанд захиалгын нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч Байгууллагын нэр, дансны дугаар зэргийг Хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр харуулна.
- Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд “Миний Бүртгэл” хэсгээс захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
- Захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн дотор Хэрэглэгч нь төлбөрийг хүлээн авагчийн дансанд шилжүүлэх, байршуулах шаардлагатай. Төлбөрийг шилжүүлэх, байршуулахад системд заагдсан зааврыг зайлшгүй дагаж мөрдөнө.
- “Goodali” нь захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар захиалга автоматаар баталгаажна.
- “Goodali” нь Хэрэглэгчид захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн хугацаанд төлбөр гүйцэтгэх боломжийг олгож байгаа бөгөөд тус хугацаанд захиалгыг цуцлах, өөрчлөх боломжтой.
- Хэрэглэгч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэлтэй сайтар танилцаж, захиалгаа давхар нягтлах үүрэгтэй бөгөөд захиалгын төлбөрийг төлсөн бол тус захиалгыг буцаах, цуцлах ямар боломжгүй.
- Хэрэглэгч захиалга хийхдээ тус системд байгаа барааны дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай. Хэрэглэгч тус цахим барааны талаар сайтар мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдэн ирсний дараа захиалгыг буцаах хүсэлтийг “Goodali” хүлээн авах, барааг буцаах боломжгүй.
ТАВ. “GOODALI”-Н ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ
- “Goodali”-д цахим хэлбэрээр байршсан байгууллагын лого, бараа бүтээгдэхүүний тэмдгүүд нь оюуны өмч бөгөөд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу зохиогчийн эрхээр хамгаалагдсан болно.
- “Goodali”-ын лого, нэр, сайтын бүтэц, загвар, түүнд байршуулсан контент нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээл тул зохиогчийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, олшруулах, дуурайх, ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно.
- Үйлчилгээний нөхцөлийн 5.2 дахь хэсэгт заасан зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
ЗУРГАА. БУСАД
- Зохиогч нь Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр goodali.mn сайт дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч нь танилцах үүрэг хүлээнэ.
- Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл захиалгыг хүргэх шатанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцлийг үндэслэн бараа, бүтээгдэхүүнийг хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.