Амжилт ээжийн царайтай

АМЖИЛТ ЭЭЖИЙН ЦАРАЙТАЙ.

  • Өөрийн биш, өөр хүний хувь төөргөөр энэ амьдралаа барж байгаа мэт мэдэрдэг бол
  • Хүүхдүүдтэйгээ хэцүү харилцаатай бол
  • Эмэгтэй хүнийхээ хувьд сэтгэл хангалуун бус бол
  • Гэр орны уур амьсгалд амар амгаланг амсдаггүй бол
  • Ядрал, гомдол, гутрал, цөхрөл, мухардал, ганцаардлын аль нэгийг эсвэл эдгээрээс хэд хэдийг мэдрэх давтамж 14 хоног буюу түүнээс ойрхон болж байгаа бол 
  • Мөнгөний асуудалд орох гээд байдаг бол
  • Мөнгө олох гэж дургүй ажлаа тэвчин хийдэг, амин зуулгын төлөө дургүй харилцаанд тэвчин байдаг, “Амьдралыг тэвчиж бардаг” гэдэгт итгэдэг бол танд энэ тренинг хэрэгтэй байж болох юм. 

Хамгийн энхрий үедээ буюу 5-7 хүртэлх насандаа ханатал хайрлуулж, өсвөр насандаа ойлголцож, хүлээн зөвшөөрөгдөж байсан эмэгтэйчүүд харьцангуй амгалан, ямар ч ханатын голомтонд аз жаргалын галыг бадраах увдистай, аливаа нөхцөлд өөртөө сэтгэл хангалуун, “хацар улаан” байж чаддаг. Жаргалтай эмэгтэй бүр охин цагаасаа өвлөж авсан хайрын инжтэй шинэ амьдралаа эхлүүлсэн байдаг. Харамсалтай нь эмэгтэй бүр ийм бага настай байгаагүй. Гэр бүл бологсдын 49% нь 3 жилийн дараа, 17% нь 15 жилийн дараа салж байна. Нэргүй санал асуулгаар 1000 эмэгтэйн 43% нь хэрэв болдогсон бол гэрээсээ явмаар, 27% нь хүүхдүүдээсээ зугтмаар, 14% нь бүх зүйлийг яг одоо зогсоомоор санагддаг, 72% нь өөрийгөө жаргалтай эмэгтэй гэж үнэлж чадахгүй гэсэн байна. Энэ тоонуудын цаана хичнээн зүрхний сорви, хэдэн шөнийн нойтон дэр, сэтгэлийн хатангиршил байгаа вэ?

Гэвч би танд сайхан мэдээ дуулгая.

“ЗАСЧ БОЛДОГГҮЙ ЮМ ГЭЖ БАЙДАГГҮЙ”.

Цагтаа инжгүй, гар хоосон эхлүүлсэн энэ амьдралыг өнөөдөр өөрчилж болно. Тэр инжийг бид өөрсдөө бүтээж, өөрсдөдөө өгөх болно. Бид хамгийн баян инжтэй бэр болно. Гэхдээ бид заавал хүнтэй суух албагүй. Бид нөхөртэй болсон ч, болоогүй ч хамгийн өндөр “үнэтэй” байна, үнэтэй гэдгээ мэддэг байна, үнэ цэнтэй амьдарна гэсэн үг ээ.

Инжгүй бүсгүйн ичгүүрээс салж, мөнгө-бие-сэтгэл-хайрын үгүйрэл, -гүй бүхний гинжнээс мултарна.

ИНЖ… ГИНЖ цахим сургалт
2022 оны 3-р сарын 10-ноос эхлэн
4-р сарын 13 хүртэл
35 хоног үргэлжилнэ.

Цахим сургалт хэрхэн явагдах вэ?

Цогц сургалт

Сэтгэлзүйн онолын бичвэр, сэдвийн задаргааны дагуу бие даан хийх даалгавар, сэтгэл заслын дасгал, асуулт хариулт, бичлэг, зураг хэлбэрээр сургалтын үндсэн материал өдөр бүр нээгдэнэ.

Видео хичээл

Бүлэг бүрт багшийн 3-5, нийт 20 гаруй бичлэг видео санд тавигдана

Фэйсбүкийн бүлгэм

Фэйсбүкийн хаалттай бүлгэмд багшийн амьд бичлэг, нэмэлт мэдээлэл, шууд харилцаа явагдана. Энэхүү чин сэтгэлийн дотно орон зайд та тренингийн сэдвийн хүрээнд бодол мэдрэмжээ чөлөөтэй солилцох бүрэн эрхтэй байна.
* АЛТАН ба ОЧИР багцанд хамаарна.

Цахим уулзалт

Тусгай групын амьд уулзалт
** Зөвхөн ОЧИР багцанд хамаарна

* ГООДАЛЬ апп болон goodali.mn сайтан дээр таны урлангийн орон зай нээгдэж, сургалт дууссанаас хойш 14-30 хоног урланд нэвтрэх эрх хадгалагдана.

МӨНГӨН БАГЦ

  • Сэтгэлзүйн онолын бичвэр, сэтгэл заслын дасгал, асуулт хариулт, бичлэг, зураг хэлбэрээр сургалтын материал
  • Багшийн 20 видео бичлэг

* Сургалт дууссанаас хойш 14 хоног урланд нэвтрэх эрх хадгалагдана.

Хэнд тохиромжтой вэ?

Та хувийн хариуцлагатай, цагийн зохицуулалт сайтай, ганцаараа тунгаан байж гаргалгаа гаргадаг, өөрийн бие даасан тоглолт, ололтоосоо таашаал авч чаддаг,

Цахимд ажиллах чадвартай, аливаа заавар дүрмийг ойлгож мөрдөх сахилга баттай,

Та өөртөө юу хэрэгтэй, юу олохыг зорьж байгаагаа тодорхой мэддэг, “оюуны зам”-ын зураглал дээрээ зүг чигийг олж чаддаг,

Хүмүүсийн дунд байж нээлттэй харилцахаасаа илүү өөртэйгөө ярилцах дуртай,

Өөрөө өөрийгөө хянаж, чиглүүлж, урамшуулж чаддаг, өөртөө бүх талаар тэтгэгч байхын төлөө явдаг бол Та нүүр номын групт элсэлгүйгээр, зөвхөн цахим сургалтын үндсэн материалыг бие даан хийснээр МӨНГӨН БАГЦ-аас дээдийн шимийг хүртэж чадна.

АЛТАН БАГЦ

  • Сэтгэлзүйн онолын бичвэр, сэтгэл заслын дасгал, асуулт хариулт, бичлэг, зураг хэлбэрээр сургалтын материал
  • Багшийн 20 видео бичлэг
  • Фэйсбүкийн хаалттай бүлгэм дэх багшийн амьд бичлэг, нэмэлт мэдээлэл, багштай болон бусад оролцогчидтой пост комментоор дамжуулан шууд харилцаа

* Сургалт дууссанаас хойш 14 хоног урланд нэвтрэх эрх хадгалагдана.

Хэнд тохиромжтой вэ?

Та хүмүүсийн үйлдэл туршлагаас суралцаж чаддаг,

Бусадтай ярилцах дуртай, олон хүнтэй харилцах замаар шинийг ойлгож, хуучнаа боловсруулах чадвартай,

Гаднаас ирэх урам, анхаарал, магтаал танд чухал ач холбогдолтой,

Эргэлзэх, түр зогсох үед хүмүүсээс асууж, зөвлөж, ямар нэг чиглүүлэг, итгэл авах, бүх сэдвээр дотор байгаагаа хуваалцах хэрэгцээ байдаг,

Өөрийгөө ажиглах замаар ертөнцийн зүй тогтлыг ухаарахаас илүүтэй бусадтай эрүүл харилцаа тогтоох замаар амьдралын зохиолыг таних нь амар бол Та цахим сургалтын үндсэн материалыг авахаас гадна нүүр номын хаалттай групт элсч, багш нарын шууд удирдлага, бусад оролцогчдын дотно харилцаан дунд АЛТАН БАГЦ-аас арвин их ургацыг авах болно.

ОЧИР БАГЦ

  • Сэтгэлзүйн онолын бичвэр, сэтгэл заслын дасгал, асуулт хариулт, бичлэг, зураг хэлбэрээр сургалтын материал
  • Багшийн 20 видео бичлэг
  • Фэйсбүкийн хаалттай бүлгэм дэх багшийн амьд бичлэг, нэмэлт мэдээлэл, багштай болон бусад оролцогчидтой пост комментоор дамжуулан шууд харилцаа
  • ZOOM дээр тус бүр 2 цагийн нийт 5 амьд уулзалт
  • Сургалт дууссанаас хойш 1 сар урланд нэвтрэх эрх
  • Хэрэв хүсвэл сургалтын төлбөрөөс гадна нэмэлт төлбөрөөр багшаас сэтгэл заслын цахим уузалтын цаг авах эрх \ГООДАЛЬ аппликэшн дээр 1 цагийн 500,000 төгрөгийн үнэтэй сэтгэл заслын цахим уулзалтыг 350,000 төгрөгөөр авах эрх\

* Сургалт дууссанаас хойш 30 хоног урланд нэвтрэх эрх хадгалагдана.

Хэнд тохиромжтой вэ?

Цахим сургалтанд нэгэнт зарцуулж байгаа үнэт эрчим хүч болох цаг хугацаа, мөнгө, оюуны зүтгэл зэргээ тодорхой хэмжээгээр нэмээд тэр чинээгээр илүү үр дүнг олоход бэлэн байгаа,

Сургалтын удирдагч багштай нүүр тулан цахимаар амьд харилцахыг хүсч байгаа,

Нягт орчинд сургалтын материалыг илүү гүнзгий задлан боловсруулж, оюуны шатаа ахиулах зорилготой,

Сэтгэлгээний өндөр түвшинд өөртэйгөө болон бусадтай харилцах замаар эрүүл харилцааны амьд дадлага хийхийг зорьж байгаа бол Та ОЧИР БАГЦ-ыг итгэл төгс сонгоорой.

Зөвхөн ОЧИР БАГЦ-ын оролцогчид нэмэлт төлбөрөөр удирдагч багш Цогтын Амгалантай сэтгэл заслын ганцаарчилсан уулзалт хийх эрхийг авах юм.

ЦОГТЫН АМГАЛАН
Удирдагч багш

~ Сэтгэл судлаач
~ Гэрээ гийгүүлье, Зөвхөн эмэгтэйчүүдэд, Ангижрал, Зүрхний улирал, Уй гашууг даван туулахуй, Увдис төгс зэрэг цомог лекцүүдийн зохиогч, хөтлөгч
~ 1000 гаруй өгүүлэл, видео танилцуулга, нийтлэлийн зохиогч
~ Урлагийн сэтгэл зүйн ганцаарчилсан сургалт-хөтөлбөрийн удирдагч
~ Инж…гинж, Очирын бороо, Гэрэлт сүүдэр, Цэнхэр шувуу болон бусад трансформац цахим сургалтын зохиогч, хөтлөгч

БААТАРЫН БАТ-УЯНГА
Туслах багш

~ Компьютерийн сүлжээний инженер
~ Konmari арга зүйн итгэмжлэгдсэн зөвлөх,
~ Иог Аюурведын багш
~ 108 мөргөл бясалгалын багш
~ “Aroma Freedom technique” аргазүйн Үнэр засалч

“Эмх цэгцтэй амьдрахуй” 4 модульт сургалтыг санаачлан зохион байгуулж, 3000 орчим эмэгтэйчүүдийг хамруулсан. Ганцаарчилсан ахуйн эмх цэгц сургалтыг тогтмол зохион байгуулдаг.

Инж…гинж 2019, 2020, 2021 болон Очирын бороо 2019, 2020 трансформац цахим сургалтын оролцогч

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !