Та аавтайгаа эв түнжингүй, аавдаа дургүй гомддог, заримдаа үүнээс ч хэцүү сөрөг мэдрэмжийг амсан хорсдог бол,

Та эрчүүдтэй харилцахдаа асуудалтай тулгардаг, тэднээс битүүхэндээ эмээдэг, дотроо дуртай ч гаднаа аль болох зайлсхийдэг, эсвэл нөхөртэйгөө харилцааны асуудалтай, эрчүүдээс харилцаагаа тасалсан салалтын хэлбэр янз бүр байж болох ч агуулганд тодорхой давтамж байгааг мэдэрдэг бол,

Та өөрийгөө илэрхийлж, магтаж, бахархаж чаддаггүй, өөрийнхөө үнэ цэнийг мэддэггүй бол,

Гэр бүлдээ, ажил дээрээ, энэ ертөнцөд эзэлж буй орон зайгаа чамлан голдог бол,

Өөрийн бус хүний амьдралаар амьдраад байгаа мэт мэдэрдэг бол,

Санхүү, сэтгэл санааны байдал, бэлгийн харилцааны сэтгэлзүйн хувьд бусдаас хамааралтай бол,

Та мөнгийг хэцүү олдог, мөнгө хийж байгаа арга зам тань баяр баясгалан, урам, ханал таашаалаас хол, нэг үгээр та ажилдаа дургүй, хэн байж чадахыгаа мэддэггүй бол,

Үйл ажиллагааны талбар дахь, таныг удирдах түвшний болон удирдлаган дор байдаг хүмүүсийн харилцаа тодорхойгүй, дарамттай, зөвхөн мөнгөний сэдэл дээр тогтсон байдаг бол,

Танд хэрэгтэй мөнгө үргэлж байдаг ч та өөрөө үүнээс сэтгэлийн ханамж эдэлж чадахгүй байгаадаа гайхдаг бол,

Таны материаллаг орчин-гэр, таны гадаад төрх, нийгэм дэх эрх мэдэл хичнээн өндөр, баялаг байх тусам сүүдэр нь бас томроод байгаа мэт сэтгэгдэл төрдөг бол та энэхүү трансформац буюу сэтгэл үндсийн хувьсал-хөтөлбөрийг сонирхоорой.

Эр эхлэлийн эрчим хүч болох нийгмийн болон санхүүгийн амжилт, өөрийгөө гадаад ертөнцөд бүрэн хэрэгжүүлэх, хүссэн талбараа байлдан дагуулах, орон зайгаа тэлэн эзэгнэх, эдийн засаг-эрх мэдлийн тусгаар тогтнолоо тунхаглах нь эмэгтэй хүний хамгийн гол эр хүн болсон аавтайгаа тогтоосон харилцаанаас шууд хамаардаг.

Үүнээс гадна, аавтайгаа харилцах харьцаагаа өөрчлөх замаар нөхөр, хөвгүүд, эрэгтэй хүмүүстэй цоо шинэ түвшинд гүн холбоо тогтоож эхлэх, өөртөө итгэж, хүндэлж, үнэлж, бусдаас ч яг тийм итгэл, үнэлэмж, хүндэтгэлийг авч, хүрч чадах дээд амжилтаа батлах төдийгүй дахин дахин шинээр тогтоохыг зорьж буй ээж нарыгаа урьж байна.

ОЧИРЫН БОРОО цахим сургалт

Бүртгэл 5 сарын 1-нээс 5 сарын 31-ний 23:59 цаг хүртэл ГООДАЛЬ апп дээр явагдана.

Очирын бороо цахим сургалтанд хамрагдагч нь Гэрээ гийгүүлье, Зөвхөн эмэгтэйчүүдэд, Ангижрал, Зүрхний улирал цомгийн лекцүүдийг сонссон буюу эдгээр агуулгуудыг бусад эх сурвалжаас авсан байх шаардлагатай.

Цахим сургалт хэрхэн явагдах вэ?

Цогц сургалт

Сэтгэлзүйн онолын бичвэр, сэдвийн задаргааны дагуу бие даан хийх даалгавар, сэтгэл заслын дасгал, асуулт хариулт, бичлэг, зураг хэлбэрээр сургалтын үндсэн материал өдөр бүр нээгдэнэ.

Видео хичээл

Бүлэг бүрт багшийн 3-5, нийт 20 гаруй архивын бичлэг видео санд тавигдана

Фэйсбүкийн бүлгэм

Фэйсбүкийн хаалттай бүлгэмд багш өдөр бүр 3-5 пост тавина. Энэ орон зайд сургалтын сэдвийн хүрээнд багштай пост комментоор дамжуулан шууд харилцана. Бусад ээжүүдтэй багшийн харилцаж буй цахим-текстэн ярилцлагыг ажиглаж, өөрөө туршин дадлагажиж, тухайн хүнд болон нийтэд хандан багшийн өгч буй чиглүүлэг, санаан дээр суурилан эрүүл харилцааны хэв маягт бодитойгоор суралцана.
* АЛТАН багцанд хамаарна.

МӨНГӨН БАГЦ

  • Сэтгэлзүйн онолын бичвэр, ой санамж, дурсамж сэргээх ба өөрийн эрэгцүүлэл-гаргалгаанд хөтлөх асуулт хариулт, сэтгэл заслын дасгал, видео бичлэг, зураг хэлбэрээр бэлдсэн сургалтын материалыг суралцагч өөрөө биеэ даан ажиллана. /Видео бичлэг болон бичвэрүүд нь суралцагчийг багшийн оролцоогүйгээр чиглүүлэн явахаар бэлтгэгдсэн болно./
  • Багшийн 20 гаруй архивын видео бичлэг тавигдана.
  • 7 хоног бүрийн лайфхак, гараар урлах зүйлсийн заавар, үзэх кино болон бусад нэмэлт мэдээллүүд бүлэг дотор нээгдэх өдрүүдийн хамт ВИДЕО САН нүдэнд байрлах ба товлосон огноогоор нээгдээд явна.
  • Сургалтын сэдвийн хүрээнд өөрийн мэдрэмж, туршлага, сэтгэгдлээ бусад оролцогчидтой харилцан хуваалцах болон бие биедээ сэтгэлийн иллэг өгөх ТҮҮДЭГ ГАЛЫН ТОЙРОГ-т сэтгэлээ нээж болно. Энэ бүхнийг сэтгэл дотроосоо ил гаргах орон зай руугаа зөвхөн өөрөө нэвтрэхийг хүсч байвал МИНИЙ НАНДИН хэсэгт бичих боломжтой.
  • ГООДАЛЬ апп ба вебсайт дээр цахим сургалт эхэлсэн өдрөөс хойш 70 хоног нээлттэй байна.

            500.000₮

АЛТАН БАГЦ

  • Сэтгэлзүйн онолын бичвэр, ой санамж, дурсамж сэргээх ба өөрийн эрэгцүүлэл-гаргалгаанд хөтлөх асуулт хариулт, сэтгэл заслын дасгал, видео бичлэг, зураг хэлбэрээр бэлдсэн сургалтын материалыг суралцагч өөрөө биеэ даан ажиллана. /Видео бичлэг болон бичвэрүүд нь суралцагчийг багшийн оролцоогүйгээр чиглүүлэн явахаар бэлтгэгдсэн болно./
  • Багшийн 20 гаруй архивын видео бичлэг тавигдана.
  • 7 хоног бүрийн лайфхак, гараар урлах зүйлсийн заавар, үзэх кино болон бусад нэмэлт мэдээллүүд бүлэг дотор нээгдэх өдрүүдийн хамт ВИДЕО САН нүдэнд байрлах ба товлосон огноогоор нээгдээд явна.
  • Сургалтын сэдвийн хүрээнд өөрийн мэдрэмж, туршлага, сэтгэгдлээ бусад оролцогчидтой харилцан хуваалцах болон бие биедээ сэтгэлийн иллэг өгөхийг хүсч байвал ТҮҮДЭГ ГАЛЫН ТОЙРОГ-т сэтгэлээ нээж болно. Энэ бүхнийг сэтгэл дотроосоо ил гаргах орон зай руугаа зөвхөн өөрөө нэвтрэхийг хүсч байвал МИНИЙ НАНДИН хэсэгт бичих боломжтой.
  • Фэйсбүкийн хаалттай бүлгэмд багш өдөр бүр 3-5 пост тавина. Энэ орон зайд сургалтын сэдвийн хүрээнд багштай пост комментоор дамжуулан шууд харилцана. Бусад ээжүүдтэй багшийн харилцаж буй цахим-текстэн ярилцлагыг ажиглаж, өөрөө туршин дадлагажиж, тухайн хүнд болон нийтэд хандан багшийн өгч буй чиглүүлэг, санаан дээр суурилан эрүүл харилцааны хэв маягт бодитойгоор суралцана.
  • Цахим сургалтын хөтөлбөр нээгдсэнээс хойш 35 хоног багш нууц бүлгэмд ажиллана. Фэйсбүкийн нууц бүлгэм цахим сургалт эхэлсэн өдрөөс хойш нийт 45 хоног нээлттэй байна.
  • Цахим сургалт нь эхэлсэн өдрөөс хойш ГООДАЛЬ апп ба вебсайт дээр 70 хоног нээлттэй байна.

750.000₮

ЦОГТЫН АМГАЛАН
Удирдагч багш

~ Сэтгэл судлаач
~ Гэрээ гийгүүлье, Зөвхөн эмэгтэйчүүдэд, Ангижрал, Зүрхний улирал, Уй гашууг даван туулахуй, Увдис төгс зэрэг цомог лекцүүдийн зохиогч, хөтлөгч
~ 1000 гаруй өгүүлэл, видео танилцуулга, нийтлэлийн зохиогч
~ Урлагийн сэтгэл зүйн ганцаарчилсан сургалт-хөтөлбөрийн удирдагч
~ Инж…гинж, Очирын бороо, Гэрэлт сүүдэр, Цэнхэр шувуу болон бусад трансформац цахим сургалтын зохиогч, хөтлөгч

Гоодаль апп татаж авах

ios
google
Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !