Хүзүүний зүүлтний хамгийн үнэтэй чулуу

Эсма Ладимэ хоёр 5 хүүхэдтэй байжээ. Нэг охин, 4 хүү, бага 2 нь ихэр. Бүгдээрээ эрүүл, царайлаг, ухаалаг, итгэл, хөгжил дүүрэн. Дэлхийн 2-р дайн эхлэхэд том 2 хүүд нь цэргийн зарлан дуудах ирэв. Эсма энэ мэдээг тайван хүлээж авсан ч оройн хоолон дээр ихрүүд ч бас ах нартайгаа хамт явна гэдгээ хэлжээ.

Төмөр замын буудлаас бараг айл болгон хүүгээ дайнд үдэж байхад
Эсма Ладимэ хоёр дөрвөн хүүтэйгээ салах ёс гүйцэтгэж байлаа.

Дараа нь тосгоныхон гэр гэрийн зүг алхахад Эсма тэднээс хоцрон, ганцаараа гол руу явав. Эрэг дээрээс дундаа нүхтэй том дугариг чулуу олж, алчуураа цуулан уяад хүзүүндээ зүүжээ. Үүнийг хэн ч харсангүй, Эсма чулууг хувцсан доороо анзаарагдамгүй нуудаг байв. Хариад тэр газар ор засан, тэндээ 6 жил унтахдаа хувцсаа огт тайлаагүй гэдэг.

Цэрэгт явсан залуусын ихэнх Керчийн орчим тулаанд амь үрэгдсэний дараа долоо хоног бүр гашуудлын мэдээтэй захидал энд тэндээс ирдэг байлаа. Бахви тосгоны 128 айл хэн нэгнээ сүүлчийн замд нь үдсэн юм. Эсма ээжүүдтэй хамт гашуудаж, хөрш болон хамаатныхантайгаа хамт гашуудлын хар хувцас өмсч, амьдрахуйн хамаг хатуу хүтүүг эдлэн энэлэн толгой гудайн хорвоогийн бор хоногийг элээхдээ хүүхдүүдээ ирнэ гэдэгт бат итгэдэг байжээ. Дайн дуусахад том хүү нь буцаж ирэв. Дараа нь ихрийн өрөөсөн. Хэдэн сарын дараа дунд хүү нь эргэн иржээ. Харин ихрийн нэг сураггүй. 

Бүгд түүнийг үхсэн гэж бодож байхад ганцхан Эсма л хүүгээ ирнэ гэдгийг мэдэж байв.

Жилийн дараа яс арьс болтлоо эцэж туйлдсан ч эсэн мэнд эгэн ирсэн бага хүүг харахаар тосгоныхон цувж байлаа. Эсмагийн нүдэнд нулимс гялтайсангүй, дув дуугай хүүгээ илж тэмтэрч, энд тэндээс л харж байгаад элгэндээ тэврээд, тэнгэр өөд гараа сунган, “Бурхан минь, баярлалаа” гэж аяархан хэлжээ. Тэгээд дуугүй л энгэрээ яран, 6 жилийн өмнө зүүсэн чулуугаа хүзүүнээсээ мултлаад юу ч болоогүй юм шиг хашааны үзүүрт өлгөж орхижээ.

Хурц өнцгүүд нь мөлийн, бөв бөөрөнхий болтлоо элэгдэн гялайсан чулуу саяхныг хүртэл тэр хашаан дээрээ л өлгөөтэй байсан юм гэнэ билээ. Тэр чулууны жин 1 кг хүрэхэд 50 грамм дутуу байсан. Эсма Талаквадзе 100 насалсан бөгөөд толгой нь нэг ч удаа өвдөж байгаагүй юм гэдэг. Чи ч гэсэн толгойгоо бүү өвтгө. Хамгийн гол зүйлээ хий.

 

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !