ЭЭЖ ЭЭ, ЯАГААД…?

2017 оны 3 дугаар улирлын байдлаар Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан “Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” нийт гэмт хэргийн 67.3 хувь буюу 35 нь бага насны хүүхэд, онц хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр “Хүчиндэх” нийт 176 гэмт хэргийн хохирогчийн 95.6 хувь буюу 170 нь бага насны хүүхэд байна. Үүнээс 2.8 хувь нь 1-3 настай 6 хүүхэд, 9.4 хувь нь 4-6 настай 20 хүүхэд, 37.1 хувь нь 7-10 настай 79 хүүхэд, 50.7 хувь нь 11-13 настай 108 хүүхэд байсан байна. 213 хүүхдээс 2.8 хувь буюу эрэгтэй 6, 97.2 хувь нь эмэгтэй 207 байна.

Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нарын 85 хувь буюу 181 нь хохирогчийн гэр бүлийн гишүүн, хамаатан садан, танил хүмүүс байгаагаас 9.8 хувь 21 нь төрсөн эцэг, 21.6 хувь 46 нь хойд эцэг, 22.1 хувь 47 нь авга, нагац, үеэл, 31.5 хувь 67 нь хохирогчийн танил байна. Хохирогчдын 26.3 хувь нь бэлгийн хүчирхийлэлд давтан өртсөнөөс 30.4 хувь нь 3 болон түүнээс дээш жилийн хугацаанд бэлгийн хүчирхийлэлд байсан байна.

Энэ аймшигт хэргийг үйлдсэн гэмт хэрэгтэн бүр эх хүнээс төрсөн шүү дээ.

Хохирогчдын 72 хувь нь төрсөн ээжтэйгээ, 28 хувь нь төрсөн аав болон бусад томчуудтай хамт байсан.

ЯАГААД? ЯАГААД? ЯАГААД?

Бид өөрийгөө болон хүүхдүүдээ хамгаалахын төлөө юу хийж чадах вэ? Яагаад эх хүн хажууд нь байсаар байж ийм байдалд охиноо оруулснаа анзаарахгүй, хамгаалахгүй байна вэ? Хэний ч бай, үр ийм зүйлийг үзэхгүй байх орчныг та, би, бид бүрдүүлж чадах уу?

Хариу цорын ганц: бид аль чадлаараа хөвгүүдээ эмэгтэй хүнийг эрхэмлэн дээдэлдэг болгон хүмүүжүүлэх ёстой, охидоо өөрийн эмэгтэй эхлэлийг нандигнадаг, хамгаалдаг болгон сургах, өөрийн биеэр үлгэрлэн үзүүлэх ёстой. Яаж?

Хэрэг бүрийн цаана эхдээ гомдсон, занаж зуусан зангирал, үл ойлголцол, үл итгэл, хайхрамжгүй байдал байдаг.

Бид өөрсдөө ээждээ гомдсон буглааг сэтгэлдээ тээн яваа цагтаа өөрийнхөө эмэгтэй эхлэлийг үгүйсгэж, сэтгэл дундуур, амьдрал гучуу явдаг. Бусад эмэгтэйчүүдийн сайнд нь атаархаж, мууг нь тавлаж, аль алиныг нь дор орвол санаатай санамсаргүйгээр бах ханаж байдаг бол өөрөө эмэгтэй хүнийхээ хувьд сэтгэл хангалуун биш гэдэг нь гарцаагүй.

 

Нөхөр хүүхдийн харилцаа, сэтгэлийн тав тух, эмэгтэй жаргал үгүй бол зүрхний мухартаа ээжтэйгээ эв найргүй байгаагийнх. Ийм ээжийн хүмүүжүүлсэн хүүхэд эр эм аль нь ч бай эмэгтэй эхлэлийг хөсөр хаяж, гишгэчин гутаадаг хүн болдог. Гаднаа бол мөнгөтэй, карьертай, юм юмтай байж болно оо, харин дотроо агчиж зангирсан их зовлонд энэлэн байдаг. Өөрийгөө засахын уг ундарга нь өөрийнхөө ЭХ болох ээжтэйгээ дотооддоо эвлэрэх, өөрийнхөө эмэгтэй эхлэлийг хүлээн зөвшөөрөх явдал байдаг. Үүнийг хийхгүйгээр сэтгэл эдгэрэлийн тухай ямар ч яриа байхгүй, зүгээр түр зуурын өвчин намдаах, мартагнуулах л юм байна. Бид ухаанаараа ээжийнхээ ачийг санаж, хариулж, асарч яваа ч далд ухамсартаа олон ээдрээнд хүлэгдэн боогдож байгаагаа мэддэггүй юм. Гэр бүл болон нийгмийн харилцаануудад тулгарч байгаа олон асуудлуудын шийдлийг хайж байгаа ээжүүдэд ИНЖ…ГИНЖ тренинг нэн түрүүнд хэрэгтэй. За бүр, ээжтэйгээ дээд зэргээр ойлголцдог, туйлын эрүүл харилцаанд оршдог байвч хүүхдийнхээ нүдээр өөрийгөө харж үзээд, сайнаа бататгаж, муугаа багасгая гэсэн ээжүүдэд ч хэрэгтэй.

Эмэгтэйчүүдийн эмэгтэй хүнд хандах хандлага маш зөрчилтэй, бодит байдлаас хол байдаг. Зүрхний улирал цуврал лекцийнхээ өмнө “Эмэгтэй хүн бузар уу?” гэдэг богино бичлэг тавихад эрэгтэй хүн эмэгтэй хүнийг дорд үздэгийг мэдэхгүй, ингэж ярихыг огт сонсоогүй гэх хүмүүсийн дунд эмэгтэйчүүд олон байсан. “Сайн охид хүчиндүүлдэггүй юу?” бичлэгийн дараа ч гэсэн хүчирхийлэлд өртөхөөр хувцаслаж биеэ авч явсан өөрсдийнх нь хохь гэх маягийн үгсийг хэлж байгаачуулын дийлэнх нь бас л эмэгтэйчүүд байсан.

Тэгвэл дээрх баримтанд дурьдагдаж буй нялх охид хүчирхийлэгчдийг өдөөн хатгаж, нүцгэн биеэ гаргасан гэж хэлэх хэрэг үү? Сайтар анзаараад сэтгэлээ ажиглаад үзвэл бидний дотор тайлагдаагүй чавцраа нэлээн байдаг. Тиймээс л бид эмэгтэй мөртлөө эмэгтэй хүнд дургүй, эмэгтэйчүүдийг буруутгадаг, тиймдээ ч өөрсдөө эмэгтэй хүнийхээ хувьд сэтгэлийн ханалгүй, хэцүү харилцаануудад байсаар байдаг юм шүү. Цаана нь дандаа ээж байдаг. Таны хэн байх, хэр байх таны ээждээ хэрхэн хандахаас шууд хамааралтай.

Жаргалтай байя гэвэл эвтэй бай. Эхлээд ээжтэйгээ. Дараа нь өөртэйгөө.

Ингэж байж бид хүүхдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах эхний алхмаа хийнэ. “Хүүхдийн хүмүүжлийг эмээгээс нь эхэл. Ялангуяа эмээгийн бага наснаас эхэлбэл бүр сайн” гэж нэрт сэтгэл зүйчийн хэлсэнчлэн өнөөдрийн та бидний хийж байгаа үйлдэл бүхэн үр хойчид минь үр шимээ өгөх юм шүү.

 

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !