SoulArt #2: Шилдэг санал ба Манифесто

Биенд нь хүрч үзэх юмсан гэдэг хүсэл хүний бүх хүслийн дээд нь. Януш Леон Вишневский

https://www.instagram.com/tv/CT1c_vRl3rW/

Кино бидний биенд хүрдэг. Сэтгэлийн биенд маань.

Хэзээ ч юм хэн нэгнээс авахсан гээд авч чадаагүй илбэлт, хайртай хүний халуун тэврэлт, янагийн зөөлөн үнсэлт, хэцүү цагийн хатуу налалт, итгэлгүй гарыг чимээгүйхэн атгах…

Киноноос төгс хийц, өв тэгш туурвилыг хайж урлагийн шүүмж судлаачдын ажлыг хийгээд яах вэ. Ер нь энэ амьдралд бусдын өмнөөс бусдын ажлыг хийгээд яах ч билээ. Зүгээр л үзье, шимэн хүртье, таалан ханая, оюун сэтгэлийн цэнгэлийг эдлэн катарсисийг амталцгаая.

Гоо үзэсгэлэн гэдэг бол гоё зүйлийг хэлдэггүй. Ихэвчлэн өөр хэлэх үг олдохгүй үед л бид “гоё”, “хөөрхөн” гэж ярьдаг.

Гоо үзэсгэлэн бол зүгээр л ҮНЭН юм.

Өөрийн үнэнийг өрөөлийн тусгалаас олж харахыг л урлаг гэж нэрлэдэг билээ.

ҮНЭН-д тавтай морил.

 

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !