УРЛАГ БОЛ АУГАА НАМАНЧЛАЛ – А. Тарковский

Оросын зураач Андрей Дугин, Ольга Дугина нарын 7 жилийн турш бүтээсэн “Эрэлхэг оёдолчин” ном Америкийн номын зураачдын холбооны алтан медаль хүртэхэд зул сарын баяраар хүүхдүүдэд бэлэглэх гэж 280000 ширхэг ном захиалсан мексикийн засгийн газрын буянаар тэр хоёр америк тив даяар алдаршиж, “Харри Поттер: Азкабаны хоригдол” кинонд зураач-найруулагчаар уригдсан билээ.

1980-д онд оросын хүүхэлдэйн кино, хүүхдийн номын зургаар гараагаа эхэлж байсан хоёр зураач 1993 онд германы хэвлэлийн газрын хүсэлтээр хилийн чанадад, дэлхийн номын зах зээл дээр ажиллаж эхлэх хүртлээ урт замыг туулсан юм. Зургийн гайхалтай ур чадвараас гадна урлагийн ба хувцасны түүх, дэлхийн түүх соёл, урлагийн сэтгэлзүйн өндөр боловсрол, хамгийн гол нь амьдралын их туршлагынх нь өмнө мэхийн ёсолмоор байдаг юм.

Би 2010 онд Москвагаас энэ номыг авчихаад хэдэн өдөр салж чадахгүй үзсэн юмдаг. Гарын уртай зураачид хаа газар олоон олон. Харин сэтгэлгээний уртай, оюуны цар хүрээтэй нь бол дэлхийд ч гэсэн дэндүү цөөхөөн. Зураач гэдэг бол гар урлалч огтоос биш. Сэтгэгч, гүн ухаанч, үгээр хэлж болшгүйг илэрхийлэгчийг л ЗУРААЧ гэдэг шүү дээ. Хүн бүр урлагаас өөрийгөө олж хардаг. ХҮН БҮР БАС СЭТГЭЛДЭЭ ЯМАР НЭГ УРЛАГИЙГ ТУУРВИН БАЙДАГ.

Урлагт байгаа өөрийгөө ч, өөртөө байгаа урлагийг ч хайрлахсан даа.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !