Хүчтэй эмэгтэй гэж хэн бэ?

Хүн бүр хүчийг өөрөөр ойлгож, өөрийн өнцгөөр харж байгаа. Гэхдээ олонхийн хувьд санал нэгдэж, “Тийм ээ, энэ бол үнэхээр л “ХҮЧТЭЙ ЭМЭГТЭЙ шүү” гэх ерөнхий дүр төрх бий.

“Хүчирхэг эрийн ард ухаалаг ээж, үнэнч эхнэр байдаг.
Хүчирхэг эмэгтэйн ард архичин аав, арчаагүй нөхөр байдаг”

гэсэн үгтэй чи санал нийлж байна уу? Хууль бүхэн цоорхойтой байдаг шиг аливаа санаа бүхэнд эсрэг тохиолдол өдрийн од шиг боловч байх нь мэдээж хэрэг. Тэгэхээр онцгой жишээнүүдийг биш, амьдралд олонтаа давтагддаг, нийтлэг дүр төрхийг бодож үзээрэй. Эмэгтэй хүн яагаад хүчтэй болдог вэ?

Чи хэрвээ өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхийн төлөө амьдрахгүй юм бол хэн нэгний мөрөөдлийг хэрэгжүүлэхийн төлөө амьдралаа зориулах болно. Бусдын түүхийн нэгэн хуудас төдийхөн болоогүй, харин өөрийн түүхийг бичсэн олон эмэгтэйчүүдийг чи танина.

Царай зүс, нас үндэс өөр боловч нэгэн ерөнхий зүйл тэдэнд бий. Тэд хүчтэй. За бид хамгийн гол зүйл дээрээ ирлээ. Би та нарын дунд асуулт хариултын давалгаа эхлүүлэх гэсэн юм.

ХҮЧИРХЭГ ЭМЭГТЭЙ ГЭЖ ХЭН БЭ?

 

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !