Хөнгөн бус хөгжмийн аянд…

Өнөөдөр компьютер унтраад гаргүй юм шиг боллоо. Түрүүхэн засуулж ирээд “ТӨГСГӨЛИЙН ОРОНД” лекцийг захиалсан ээж нартаа илгээж байна. Энэ хооронд та нарыгаа их бодлоо. Бараг ихэнхийг нь зүс танихгүй. Гэхдээ төрснүүдээс ойр та нар минь…

Лекцээ аваад сонсох.. заримдаа уйлах…заримдаа дотор цэлсхийтэл онгойх…уртаар санаа алдах…тэгээд цонхоор харах…босоод юмаа хийх…зуу зуун өдөр, мянга мянган өдөр хийх тэр л зүйл…бодох…мартахыг хүсэх…ойлгох… уучлах тэр л зүйл…оройжин энэ аялгуун дунд … хөнгөн хөгжим сонсоход дэндүү “үнэн” байлаа, өнөөдөр… Хүмүүс тэнэг, гөжүүд, амиа хичээсэн, чамайг өвтгөж байгаагаа зүй ёсны гэж бодож байдаг. Чи уучилж бай. Чи сайхан сэтгэлтэй бол хүмүүс “Энэ худлаа өгөөмөр царайлж байгаа юм, буяны багны цаана шуналаа нуусан шулам” гэлцэх болно. Чи өгсөөр л бай.

Амжилт бол хуурамч нөхөд, ясны дайснуудыг дагуулна. Чи амжилт олсоор бай. Чиний бүх насаараа бүтээснийг хэн нэгэн ганц шөнийн дотор нурааж хаяна. Гэвч чи цуцалтгүй бүтээсээр бай. Чамайг аз жаргалтай бол атаархана, хардана, хараана, хорлохыг оролдоно. Тэгсэн ч чи үргэлж аз жаргалтай бай.

Зүрхнээсээ унагаасан чулуунуудаар л аз жаргалд хүрэх замаа засдаг.

Гомдол, гутрал, уй гашуу, өс хонзон, үзэн ядалт, өөрийгөө дорд үзэх, үл итгэл, үл ойлголцол, харамсал, өөрийгөө хэмлэн хэмхчих харууслын чулуунууд…

АМЬДРАЛЫН ЗОХИОЛ ба ТӨГСГӨЛИЙН ОРОНД

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !