Одоо л хардаг цаг!

Хэрэв тэр сая төгрөгийн цалинтай мөртлөө чамд цэцэг, сүрчиг, даашинз авч өгдөггүй бол 10 сая төгрөгийн цалинтай болсон ч авч өгөхгүй. Мөнгөтэй харилцах харилцаа мөнгөний тооноос огтхон ч хамаардаггүй. Мөнгө их болохоор байдал өөр болно гэж бүү горьд. Хичнээн ч боломжтой болсон, тэр өөрөөр амьдрахгүй, аялахгүй, урлаг, оюуны амьдралд хөрөнгө оруулахгүй, ядаж л гэртээ засвар хийхгүй. Хэрэв хүн өнөөх л хэв маягаараа, нөгөө л 5, 10, 15 жилийн өмнөх юмаа л ярьж яваа бол шинэ ном, сэтгэлгээний лекц, хувь хөгжлийн сургалтын төлбөрийг дийлэхгүйдээ тэр биш. Мөнгө өгсөн ч, сурах эрхийг бэлэглэсэн ч тэр сурахгүй.

Яг одоо энэ хүнийг хар. Тэр 2 дахь, магадгүй 3 дахиа чиний хөнжилд хэвтэж байгаа бол яг одоо хардаг цаг.

Тэр үүрд ийм байна.

Хэрэв тэр хэзээ ч өөрчлөгдөхгүй гэдгийг мэддэгсэн бол бид хэнийг ч яг энэ байгаа чигээр нь \урдахаа хар\ авахгүй байсан, магадгүй биднийг ч авахгүй байсан байх.

Малка Лоренц

Бид хэнийг ч засч чадахгүй. Харин түүнийг харах харцаа л өөрчилж чадна.

Хэрэв ингэх нь төвөгтэй санагдаж байгаа бол, хэн нэгнийг яаж ийж байгаад өөрчлөх нь амар санагдаж байгаа бол, эсвэл энэ мууг өөр илүү сайнаар сольчихно гэж найдаж байгаа бол…

Дотоод хөдөлгүүрээ солиогүй цагт дараагийн нөхөр, шинэ хүрээлэл, өөр ажил…юу ч бай, …хуучнаараа л хөдөлнө, …янзандаа л асч унтарсаар байх болно.

“Фасадаа мянгантаа сайжруулавч муу усны хоолойгоо солиогүй л бол хуучин үнэр арилахгүй” тул засварын мөнгөөр шатсаар, өнөөх л өмхий самхайн дунд түүртэн туйлдах болно.

Гэтэл чамд ямар агуу боломжууд, санаанд багтамгүй сайхан амьдралын соёолж амжаагүй үр тоолшгүй олон байгааг мэдэх үү?

Ихэнх хүн тэр үрсийг дотроо тээсээр, гаднаа тарчиг гачуухан дуусгадаг. Тэгвэл чи битгий тэг.

“Миний дотор юу буруу эргээд ийм хүмүүсийг, ийм учралуудыг дуудаад байнав” гэж өөрөөсөө асуу. Хариуг нь ол. Эрвэл олно.

Тэр буруу эргээд байгаа зүйлийг зөв эргүүл. Хэн нэгэн хүн чамаас илүү юмтай болохоороо чамаас илүү байгаа юм биш. Зүгээр л өөртөө байгаа зүйлийг зөв эргүүлдэг юм.

Чи ч гэсэн яг одоо байгаа газраа, яг гарын доор байгаа зүйлсээ зөв тийш нь эргүүлж эхэл. Тэгвэл чамд байгаа агуу боломжууд, санаанд багтамгүй сайхан амьдралын тоолшгүй олон үрс цэцэглэн дэлгэрэх болноо.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !