Би аслаа

Өнөөдөр миний амьдралын хамгийн гайхамшигтай өдрүүдийн нэг байна. Өнөөдөр би ид шид байдаг гэдэгт бас дахиад нэг итгэлээ. Нэгэн гайхалтай эмэгтэй надад гайхалтай сайхан үгийг хэлсэн юм. “Би ямар нэг ербусын зүйл хиймээр байна.

Таны лекцийг авахыг хүсч байгаа эмэгтэйн хүслийг биелүүлж өгье.

Гэхдээ энэ эмэгтэй аз, баяр талархлаа өөрөөрөө дуусгалгүй, дахиад цааш дамжуулж өөр нэг эмэгтэйд таны лекцнээс авч өгөөсэй. Болох уу?” гээд нэг лекцийн бичлэгийн төлбөрийг хийсэн байна.

Энэ сайхан бүсгүйн энэ хэдхэн үг ертөнцөд бас нэгэн нарыг асаах шиг боллоо. Өдийг хүртэл надад тусалж ирсэн хар багын хөрш охид, ангийн найзууд, оюутан ахуйн найз бүсгүйчүүд, хамтдаа ажиллаж, амьдарч, зугаалж, зүтгэж явсан бүх эмэгтэйчүүд, ээж нар, эгч дүүсээ энэ гарны гэрэлд би харлаа. Намайг хичнээн эмэгтэй аварч явсан гээч!

Гэхдээ эрэгтэй хүмүүс ч надад тусалж байсаан. Гэсэн хэдий ч Маргарет Тэтчерийн “Зүгээр сайхан ярья гэвэл эрэгтэй хүн дээр оч. Харин яг хийе гэвэл эмэгтэй хүн дээр оч” гэсэн үгийг санах үе бишгүй олон байсан юм шүү.

“Эмэгтэйчүүдийн эв нэгдэл бол аймаар хүч” гэж нэгэн суут ухаантан хэлсэн байдаг. Эв нэгдэл зовлон дунд төрдөг гэдэг ч би өнөөдөр та нарыгаа аз жаргалаараа нэгдээсэй, бие биетэйгээ аз жаргалыг хуваалцаасай гэж уриалмаар байна.

Энэ өндөр дээд эмэгтэйн эхлүүлсэн сэтгэлийн галт бамбарыг зүрхнээс зүрхэнд дамжуулахдаа та нар минь өөрсдөө асар их цэнэглэгдээсэй.

Авъя гэж байсан лекцээ бэлгэнд авах аз танд тохиовол өөр нэг эмэгтэйг жаргалтай болгоорой. Олимпийн бамбар нэг газарт хүрээд зогсдог. Харин энэ амьд гал эцэс төгсгөлгүй давалгаалахдаа гэрэлт цамхгаас ассан, дамжуулсан эмэгтэй бүрийн хүслийг биелүүлнэ гэдгийг би харж байна.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !