Хүчирхэг эмэгтэй ямар төрхтэй вэ?

Олон янзын амьдралын зохиол бий. Тэдний нэг нь “ХҮЧТЭЙ ЭМЭГТЭЙ” хэмээх нэртэй амьдралын зохиол юм. Ээж, хүүхэд, аврагч, хохирогч, мөрдөгч, мөнхийн эрэгч, эс ологч гээд амьдралын зохиолуудыг тоочиж барахгүй. За ингээд, өнөөдрийн сэдэв: Хүчтэй эмэгтэйчүүд яаж харагддаг вэ? Тэр заавал “банзалтай эр хүн”-тэй адилхан байдаг уу? Заримдаа тийм. Ихэнхдээ үгүй.

Тэр сормуусаа дэрвэлзүүлэн, уруулаа өмөлзүүлсэн энхрий хонгор бүсгүй байх нь ч бий. Хэрэв тэд яаж харагдахаасаа үл хамааран, ясны мөн чанарыг нь илэрхийлсэн нэртэй байсан сан бол ямар нэртэй байх байсан гэж бодож байна? “ӨӨРТӨӨ ЭРҮҮЛЭЭР ТАЛАРХАЖ ҮЛ МЭДЭГЧ” байх байлаа. Ерөнхийдөө тэднийг үндсэн хоёр төрөлд хувааж болно.

1. Тэд үргэлж өө сэвгүй, өндөрт байдаг. Хэзээ ч хоцордоггүй, гацдаггүй, бүхний учрыг олно, бүхний хариултыг мэднэ. Эзэн хичээвэл заяа хичээнэ, бүх юм сайхан болно, бүтээгүй бол чи дутуу хичээсэн гэсэн үг, би чадна, урагшаа, дээшээ, илүү, бүр илүү… гэдэг тарни тоолдог тэдэнд чадахгүй мэдэхгүй зүйл, хүрэхгүй газар үгүй.

“Хэнээс ч гуйхгүй, хэнийг ч өршөөхгүй, хэнээс ч дутахгүй, хэнээр ч өрөвдүүлэхгүй.”

Гаднаас нь харахад тэд улам өөдөлж, давшиж, байлдан дагуулж, эзэгнэж, гялалзаж, нүд гялбуулан байна. Тэд шударга ёсны тэмцэгч байдаг. Гэмтнийг гарамгай сайн олно, зүй ёсоор сурамгай гэгч нь яллана, ялыг нь ч эдлүүлнэ. Мэдээж тэр өөрөө хамгийн шударга эрхэм.

2.  Нөгөө төрлийн хүчирхэг эмэгтэйчүүд бол шал эсрэгээрээ. Аав ээж, ах дүү, гэр бүл хүүхдүүд, ажил… үүрч болох бүхнийг үүрсэн тэд яаж харагдаж байгаагаа бодохтой манатай байдаг. Тэдэнгүй бол бүх юм болохгүй бүтэхгүй тэд өчүүхэн төдий л биеэ суллангуут энд тэндээс юм нурж ирэх учраас нүд цавчих ч завгүйгээр, …-х эрхгүйгээр хамаг юмаа чивчиртэл хөвчлөн зүтгэж байдаг.

    “Тэд ч бас шударга ёсны төлөөлөгч. Гэхдээ дотроо.”

Хорвоо яагаад ийм шударга бус юм бэ, хүмүүс ч хөгийн шударга бус, яагаад өөрөөс нь бусад амьтны нүгэл нь нүдээрээ гарахгүй байнаа гэж ханцуйндаа мэгшин байдаг. Мэдээж шударга ёсоор бол хамгийн түрүүнд жаргах ёстой хүн бол тэр өөрөө.

Эсрэг тэсрэг туйлын энэ хоёр эмэгтэй нэгэн зүйлийн хоёр тал байдаг. Тэд магадгүй бие биенээ тэвчиж чаддаггүй ч өөр болохоороо биш, харин бүр дэндүү адилхан гэдгээ зөнгөөрөө мэддэг учраас л тэр. Асуулт хариултаа ахиад үргэлжлүүлье. Хичнээн ондоо ч гэсэн хүчирхэг эмэгтэйчүүдийн амьдралд ямар нэг муу зүйл тохиолдвол тэд яадаг бол? Энэ асуултын хариугаар би маргааш “Хүчтэй эмэгтэйн түүх”-ийг үргэлжлүүлнэ. Та нартайгаа хамт. Тэгэхээр таны, чиний, эмэгтэй хүн бүрийн үзэл бодол маш чухал байна.

“Өө, бүх юм ойлгомжтой. Юуны тухай ярих гээд байгааг би сайн мэднэ” гэж олонхийн маань хэлдэг тэр нэг зүйлийг бид хамтдаа өдөр өдрөөр тодруулж байгаа. Хамгийн эгзэгтэй мөчид үнэндээ бид энэ талаар юу ч мэдэхгүй юм байна гэдгээ олж хардаг тэр зүйл. Тэр нэг амьдралын зохиол.

Хүчтэй эмэгтэйн амьдралын зохиолын үр дагаварт юу болдгийг мэдэх нь маш чухал учраас би таныг идэвхитэй байж, хариу өгөөрэй гээд байгаа юм. Хэрэв таны ээж, охин, дарга, ажилтан ийм амьдралын зохиолтой бол…

Хэрэв та ийм амьдралын зохиолтой бол…

Хүчтэй эмэгтэйн амьдралд муу зүйл болбол тэр яадаг вэ? Тэд…

Хэрэв та амьдралын зохиол гэж юу болохыг мэдэхгүй байгаа АНГИЖРАЛ цомгийн амьдралын зохиолын талаарх 3 лекцийг сонсоорой.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !