Алга

Артур Аристакисяны “Алга” киног үзчихээд бичиж байсныгаа эргэн хараад мөнх бусыг мэдрэх шиг болов.

Юу ч янзаараа байдаггүй хорвоо.

Энэтхэгийн хамгийн ядуу мужид хагас сар амьдарсныхаа дараа “АЛГА”-ыг дэлгэсэн бол өөр бичээс унших байсан гэдгээ л хэлж чадах байна. Энэхүү сэтгэгч-туурвигчийн бас нэгэн бүтээл “Газар дээр оногдсон газар”-ыг хаанахын ч билээ дээ, нэртэй кино наадмын шүүгчид үзэж чадахгүй огиулж байсан гэж сонсоод тэр үедээ гайхаж л байлаа. Ийм амьдрал үзээгүй юм бол тийм газар үлийгээ хийж суугаа …нууд вэ гэж.

Урлаг гээч чинь юу болох тухай тодорхойлолт одоог хүртэл байхгүй, байх ч ёсгүй биз. Харин урлаг бол амьдралын хамгийн гүн туршлага, хамгийн эмзэг-нарийнаас нарийн мэдрэмж учраас тэр гүнд, тэр хөндүүр цэгт юу байдгийг амтлаагүй хүн урлагийг шүүх хэрэг үү гэж би гашуудаж байлаа.

Одоо би юуны ч талаар юу ч мэдэхээ больсон.

Хормын дараа надтай юу тохиолдохыг ч мэдэхгүй, тэгэхэд би ямар үйлдэл хийхээ ч мэдэхгүй байж бусдын тухайд бүүр юугаа ч хэлэхэв. Би гашуудахаа больсон. Би хэнд ч “Хүлээнэ” гэж амлахаа больсон. Харин Майдарыг бол хүлээнэ. Цурамхийлгүй, нүд цавчилгүй, цаглашгүйг даван хүлээнэ.

2012.01.29

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !