ТӨГСГӨЛ…ямар байх бол…

7 жилийн өмнө миний орчуулж гаргасан “ҮХЭЛ ҮГҮЙ” номын хавтсан дотор В.Шукшиний хэлсэн үг байдаг.

“Булшин дээр нь хүний хэн байсныг биш, хэн болж чадах байсныг нь бичих ёстой юм” гэж.

Энэ үгийг анх олж харчихаад хоолойд юм тулж, нулимс урсч байсныг би санадаг. “…хэрэв …-сэн, …-сан бол, тэгээд …би, тэр, энэ, тэд, эд…-ээгүй бол, …-аагүй бол…” гэж бодохоос миний хэн болж чадах байсан минь нүдэнд харагдаад гол зурж байсан нь тэр. Одоо би энэ бодлоосоо татгалзсан. Миний хэн болж чадах байсан тэр дүр төрх өнөөдрийн миний хэн байгааг бүдгэрүүлж, үнэгүйдүүлж байгаа учраас. Надад яг байгаа зүйл бол тэр ирээдүйн, мөрөөдлийн нулимс асгам Амгалан биш, өнөөдрийн, жирийн, хамаг чадлаараа байгаа амьд Амгалан юм. Тэр түүх яаж ч төгсч болно.

Харин миний хэн байсныг надаас өөр хэн ч мэдэхгүй.

Яагаад гэвэл…түүх яаж төгссөнийг ч үнэндээ бол надаас өөр хэн ч мэдэхгүй. Өнөөдөр миний нүдээр харахад өрөвдөм нэгний дотор юу өрнөж байдгийг би мэдэхгүй. Түүний хувьд юу дээр болохыг би мэдэхгүй. “Хэрэв тэгсэн бол…” чинь муу зөвлөх юм билээ шүү.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !