Ерөөсөө өдөр бүр өлзийтэй сайн, од гариг бүр онцгой сайн шүү дээ. Ямар ч зурхайг хараад байхад “Одоо ийм юм болох гэж байна, хэрэв тийм юм хийвэл та азтай байх болно” гэх мэт утга яваад байдаг. Зурхай бол гариг эрхсийн хөдөлгөөн, хоорондын байрлал хүнд хэрхэн нөлөөлөхийг л хэлж байгаа хэрэг. Сансрын ямар нэг хүч байлаа гэж бодоход тэр нь зөвхөн хүслийг л биелүүлдэг.
Хүсэл тодорхойгүй, хүссэн хүч муу, сэдэл сул, за яахав, өгвөл авъя даа гэсэн маягтай бол юу биелэх билээ дээ. Хүсэл байхгүй байна гэдэг бол чамайг сайн сайханд хүргэх үйлсийг түргэн бөгөөд хамгийн дээдээр биелэхэд түлхээд өгөх, замыг нь засч саадыг арилгах нэмэлт хүчийг авах хүлээн авагч байхгүй, тэр “арми”-ийг байрлуулах сав байхгүй байна гэсэн үг.
Тэгэхээр юм хийж байгаа хүнд л ертөнц тусалдаг. Бүтээгч хүн энэ өдөр чухам юуг хийвэл бусад өдрөөс илүү сайн нөлөөтэйг харж байгаад өөртөө ажиллуулдаг. Зурхайг бараг удирдаж байгаа биз дээ. Харин ашиглаж чаддаггүй бол бүр өөрөө зурхайч байгаад ч шал дэмий. Юу хүсч байгаагаа тодорхой мэдэхгүй байвал эцэстээ хүсээгүй юмтайгаа л үлдэх болно.
Хэрэв чи хүсч байгаа бол бүх ертөнц даяараа чиний хүслийг
биелүүлэхийн төлөө давалгаалан зүтгэх болно!
Хүсч байгаа нь үнэн бол хүссэн амьдралаа бүтээж болно. Харин ярихыг хүсч байгаа хүмүүст энэ хамаагүй. Тиймээс цөөн хүн хүссэнээрээ амьдарч, олон хүн тэдэн шиг амьдрахыг хүсч байгаагаа ярьсаар дуусдаг.
ИНЖ ГИНЖ цөөнхөд зориулсан онлайн тренинг. Ингээд хэлэхээр цөөн хүн л ирэх байх. Гэвч худал ярьж олон хүн цуглуулбал би сүүлийн хэдийн нэг болох билээ. Гэтэл би сайхан амьдрахыг ярих биш, яг тэр амьдралаар амьдармаар байна. Тэгвэл үнэн байх ёстой.
ТА ДУРЛАЖ БАЙГАА АМЬДРАЛАА УРЛАХЫГ ХҮСЧ БАЙВАЛ БИ ТАНД ТУСАЛНА.