ХАЙР

Хайртай хүмүүс…Амьдраад л байна, амьдраад л байна, өөртөө дасгаж сургачихаад л алга болцгоодог. Зарим нь үхнэ, зарим нь явна. Ихэнх нь танихгүй хүн болон хувирдаг. Михаил Жванецкий

 

Чиний амьдралд ийм танихгүй хүн олон байхгүй байгаасай гэж хүсвэл, чи өөрөө бусдын амьдралд танихгүй хүн болон алга болоод баймааргүй байвал…

“Юу хүсч байнав” гэж асуувал эмэгтэйчүүдийн 95% нь ХАЙР гэж хариулдаг гэсэн. Харин би таныг хайр битгий хүс гэж хэлмээр байна. Хайр бол хамгийн уран урхи юм. Хайр ирэнгүүт бүх юм эвэндээ орчих юм шиг санагддаг.

Гэтэл бүх юм учраа олж, байр байрандаа очсон цагт л хайр ирдэг.

Тэрнээс өмнө бол “хайр”-ын баг угласан асуудал, өр, бас нэг “том хүүхэд”, толгойн ба зүрхний өвчин, заримдаа сэтгэцийн өөрчлөлт л ирдэг юм шүү. ХАЙР орж ирэх саваа бэлдээрэй. Сэтгэл оюун, гэр бүл удмын харилцаа, дурсамжийн агуулах, харанхуй өрөөний хар хайрцгаа цэвэрлэ. Бусад нь аандаа болно. Аяндаа олдоно. ХАЙР ҮГҮЙ халагдаж, ХАЙР хайрлагдах болтугай.

“Хэрэв би хүмүүсийн юу хүсч байгааг нь биелүүлсэн бол тэд өдийг хүртэл морин тэргээрээ л явж байх байсан…” гэж Хенри Форд хэлсэн биз дээ. Болор шаахай, Ламборгинитэй ханхүү, далайн эрэгхэн төдийг биш, аварга том, агуу ихийг хүсээрэй. Тэр агуу зүйл чиний амьдралд ороод ирэнгүүт дагаад өнөөх ханхүү чинь болор байтугай шаахайг амандаа зуусаар мөлхөн орж ирнэ! Аан, Ламборгини, бас бус нь гаражид жагсчихсан байх болно оо.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !