Харья…

8 сарын 31 бол үргэлж онцгой өдөр байлаа. Суралцагч байхдаа ч, сургагч байхдаа ч догдолдог байсан. Хүүхэдтэй болсныхоо дараа бол тэсгэлгүй ихээр дэнсэлдэг болсон.

Бага ангийн 2 тэрсхэн хөвгүүд, цэцэрлэгт орж буй жаахан охины юмстай угаалгын өрөөндөө мөнхөрсөн тэр нэг өдөр шалны хуучин хавтанг мэлэрч суухдаа “Нүүх юмсан…” гэж гэнэт бодогдож билээ.

Энэ бодол 6 жил тутамд эргэж ирдгийг би нүүдлийн түүхээ эргэн санахдаа анзаарсан. “Амьдрах нөхцөл”-өө сайжруулж байна гэж би боддог байсан, харин гэрээ л хайгаад байсан юм билээ.

Харья…гэж хамгийн сайхан үг. Харих гэртэй хүмүүс хамгийн азтай хүмүүс. Гэр гэдэг бол амьдардаг хаяг биш юм. Энэ бол сэтгэл минь амардаг тэр л газар юм.

Би гэртэй болсоон. Ертөнцийн хаа ч гэртээ байж чадах тийм нэг буланг сэтгэлийн мухраасаа би олсоон.

Маргааш хичээл эхэлнэ гээд дээр доороо оролцон бужигнаж байгаа энэ өдөр би гэртээ тэрийн хэвтээд, цонхоор харагдах модны навчиснаас ягаан шувуудыг сураглан сууна.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !