АЙ, ХҮСЭЛ, ХҮСЭЛ…

Хэрэгтэй бүхнээ авангуутаа хүн тохь тухыг хайж эхэлдэг. Тавлаг болмогцоо тансгийг хүснэ. Тансагтаа ханахгүй ховор чамин гэж үхэлдэнэ. Хосгүй амьдралын оройд гараад ербусын бүхнээр цангана. Содон явдлаар эхлээд солиорлоор дуусах гаж бүхэн…хүссэн бүхнийг нь хүнд өг: харин тэр хариуд нь гомдоллож, “Намайг хуурлаа, энэ чинь миний хүссэн зүйл биш байна” л гэх вий. Э. Хемингуэй

Та бид юу хүсч байгаагаа тов тодорхой мэдэж байвал хичнээн сайхан. Яагаад гэвэл хүссэн бүхэн биелдэг учраас. Хэдэн сар, хэдэн жилийн дараа “Өө хөх тэнгэр минь, би яахаараа ийм юм, ийм хүнийг хүссэн байдаг байна аа?” гэж үсээ үгтээн суухгүйн тулд. Тэгээд бид хэрэггүй хүслийн хүлээснээс мултрах болтугай. Та бид бусдын хүслийг өөрийнх хэмээн эндүүрсэн хэрэглээний нийгмийн утсан хүүхэлдэй байхаа больж, асар их мөнгө, цаг хугацаа, эрч хүчээ хэмнээсэй.

Энэ асар их мөнгө, цаг хугацаа, эрч хүчээ биднийг үнэхээр жаргалд хүргэх зүйлст зориулаасай. Та бидний жинхэнэ хүслүүд биелэх болтугай!

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !