Би өөрийнхөө тухай юу мэдэх вэ?

Одон орон судлалын хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжөөр ажиглаж болох огторгуйд 100 тэрбум галактик буюу бичил ертөнц байдаг байна. Харагдаж буй эдгээр ертөнцүүдийн ердөө 4% нь од гариг, галактик болон чиний миний биеийг бүтээгч эгэл материас тогтсон байдаг. 23% нь хүний нүдэнд үзэгдэхгүй хар материас бүрдсэн.

Үлдсэн 73% буюу манай ертөнцийн үндсэн хэсэг нь бас л хүнд үзэгдэхгүй хар энерги гэгчээс бүрэлдсэн байх юм. Энэ нь зүгээр л ядаж ярихын тулд нэрийдсэн нэршил болохоос яг үнэндээ юу болохыг хэн ч мэдэхгүй.

Тэгэхээр бид дотор нь оршин буй ертөнцийнхөө 96%-ийн талаар огт мэддэггүй гэсэн үг.

Физик хүн төрөлхтөнд маш ихийг тайлбарлаж өгсөн хэдий ч тайлагдаагүй нууц түүнээс асар их байна. Яг үүнчлэн хүн дотоод ертөнцөө ч мэддэггүй. “Хэрэв бясалгал ба билгүүн ухаанаар ухаад үзвэл сэтгэл гэдэг бол уг ёзооргүй, санаж сэтгэшгүй хязгааргүй зүйл билээ” гэж Чамтрүл Ринбүчи нэгэнтээ айлдсан нь бий.

Өө, таньж барахгүй юм бол оролдоод ч юүхэв гээд ор тас хаяж болно. Сэтгэлийн амгаланг эдлэх цорын ганц зам нь түүнийг таних явдал гэдэг бодит үнэнийг хүлээн зөвшөөрөөд аль чадлын хэрээр өөрийн сэтгэлтэйгээ танилцаж бас болноо.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !