Тав тухын бүс

Дотроо тухгүй хүн хамгийн их гоморхож, ялархаж, нэхэж, шаардаж байдаг. Яагаад гэвэл эрүүл бус сэтгэлгээтэй. Сэтгэлзүйн хувьд эрүүл хүмүүс аливаа нөхцөл байдлыг бодитоор хүлээн авч, өөрийн хянаж чадахгүй зүйлст хэт ач холбогдол өгдөггүй. Өөрөөр хэлбэл сэтгэлийн тав тухаа амархан алдчихдаггүй. Тодорхой хугацаанд тодорхой юмсгүйгээр амьдарч чадна.

Хэрэв хүсвэл тодорхойгүй хугацаагаар хамгийн
тодорхойгүй нөхцөл байдалд оршиход ч бэлэн байдаг.

Өнөөдөр бусад руу хөөс сахруулан “ёстой, албатай, үүрэгтэй, шаардаж байна, миний эрх…!!!” гэж хашхирагчид “Чи …-х ёстой, тэгэхгүй бол…” гэсэн бие сэтгэлийн хүчирхийлэл дор чулуужиж хөлдсөн зүрхнүүд байгаа. Хүчирхийлэл гэхээр заавал ядуурал, зодуур, бэлгийн дарамт биш ээ. Бялуурал, нялуурал, хэт өмгөөлөл ч байгалийн зүй ёсны хөгжлийн эсрэг хүчирхийлэл мөн. Хүнийг үүрд нялх ахуй насанд нь хорьж, насанд хүрэх боломж өгөхгүй, нялцгай сэтгэлтэн болгодог учраас…

Ингээд л, ямар нэг асрагч, асран хамгаалагч, өөрт нь захирагдагчгүй бол өлгийнөөсөө сугарсан хүүхэд шиг орилж эхэлдэг. Сэтгэл нь хөөрхий ямар тухгүй байна аа?

ТАНЫ СЭТГЭЛ ХЭР ТУХТАЙ ВЭ?

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !