Чи өөрөө

АМЬДРАЛЫН ЗОХИОЛ бичлэгийн доорх асуултын хариуг өгөнгөө тусад нь пост оруулъя гэж бодлоо. Олон эмэгтэй үзэг. Эрчүүд биднийг зовоодог. Үнээн.

Гэхдээ би эрэгтэй хүнд зөвлөгөө өгөх хэмжээнд одоохондоо хүрээгүй
байна аа, та нар минь намайг уучлаарай.

Эрэгтэй арьсанд ямар байдаг вэ гэдгийг өөрийн биеэр амсаагүй байж, эрэгтэй хүнийг бүх талаас нь, гадна дотногүй нэвт шувт таниагүй бол хэлэхэд хэцүү, эсвэл буруу ярина, эсвэл худлаа ярина. Аль аль нь миний үзэлд харш юм. Тэгэхээр юуны өмнө өөрөө эмэгтэй гэдэг дээрээ тулгуурлаад, арай ойлгомжтой, хэрэгтэй байж чадах байх гэж найдаад эмэгтэй хүмүүст хэдэн үг хэлье.

Нөхөр чинь гар хангалга хийж чамайг араар тавиагүй биз дээ? Порно одтой? Эсвэл өөр эртэй? Урвалтыг хэн нэг эмэгтэйн тусламжтайгаар л хийсэн байж таарна. Нөхөр өөрийгөө ганц бие, ер нь сууна энэ тэр гэж бурсан байх, хүчиндсэн байх, эсвэл эмэгтэйн хүчинд автсан байх магадлал бий, гэхдээ маш бага. Ямар ч эмэгтэй мэдэж л байдаг шүү дээ.

Ээжүүд минь ээ, охид минь ээ! Эмэгтэй эмэгтэйдээ тусалъя.

Хэн нэг эмэгтэйг “мөсөн зүүнүүдээр битүү шаалгаад хөлдцөн юм шиг” байдалд оруулах, оруулахгүй эсэх нь таниас, надаас хамаарч байвал тэр үйлийг хийхээ больчихъё, тэгэх үү? Бидэнд охин үр бий. Бидэнд бас урвалтанд өвдөөд атирч явсан ээж бий. Бид ч өөрсдөө атиралдаад л явж байгаа.

Яг одоо, яг эндээс эхлээд хүний нөхрийн өвөрт өөрийн амьдралын зохиолоо эмгэнэлт болгохоо больцгооё! Төрлөөс төрөлд минь ижий минь болж явсан, энэ насанд минь тэтгэн байгаа хүний дээд болсон ээжүүд минь ээ! Та нарынхаа өлмийд сөгдөн, гуйя. Би та нарынхаа замд гэрэл болъё, өндийн өсөхөд тань шимээ өгье, амин голыг тань адислая!

Би, чи, та бид бүгдээрээ, эмэгтэй эмэгтэйгээ хайрлацгаая!

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !