Би юу хийдэггүй вэ?

Өөрийнхөө сайн сайхны төлөө амьдарч, чамайг жаргалд хүргэх, эсвэл үнэн голоосоо дуртай зүйлээ хийж эхлэнгүүт бүх ертөнц чиний хэмнэлд хөл нийлүүлж хөдөлдөг. Чи дотоодтойгоо хэл амаа олж л байгаа бол бусад бүх юм аандаа болоод явчихна. Харин дуртай зүйл чинь чамайг сөнөөх юм байвал энэ үгсийг урвуугаар уншаарай. ВАДИМ ЗЕЛАНД

Чи юу хийх дуртай вэ?

Чи юу хийх дургүй вэ?

Чиний хувьд жаргал гэж юу вэ?

10, 20, 30 жилийн дараах чи өнөөдрийн чиний хийж байгаа зүйлсийг юу гэх бол?

Хэрэв энэ асуултуудыг надад тавьсан бол би ингэж хариулна. Одоо хийхэд таашаалтай, эцсийн үр дүн нь ч жаргал байх зүйлсийг би хийдэг. Эд тийм ч олон биш ээ. Одоо хийхэд ч зовлон болчих гээд байдаг, хэтдээ ч зовлон байх юмс бас бий. Танихад амархан учраас хориход харьцангуй төвөг багатай. Харин одоо сайхан ч хожмоо намайг зовлонд унагаж магадгүй зүйлсийг ялгахад хамгийн хэцүү.

Тэдгээр зүйлс бүр нэг хоржоонтой, хяслантай, бүр тэгэхээс тэгэх гэсэн мэт дур татам, салахын аргагүй сайхан амттай байдаг. Би аль болох эдгээр зүйлсээс татгалздаг. Одоохондоо нажидтай ч алсдаа надад жаргал авчрах зүйлсийг би хийхийг чармайдаг. Хичнээн хэцүү байвч энэ чинь л хайр юм. Өөрийгөө хайрлах хайр. Би өөртөө маш их хайртай. Би өөрийгөө жаргах бүрэн эрхтэй гэж үздэг, жаргаах ч болно, жаргах ч болно!

Та ч бас жаргах ёстой хүн шүү.

Таныг жаргалд хүргэх нэгэн гүүр энд бий.

Ямар замыг сонгохоо гагцхүү та өөрөө мэднэ.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !