“АНГИЖРАЛ”

Бусдын хувьд хийж байгаа бүхэн минь эргээд миний хувь заяа болдог.

“Аль лекцийг та санал болгох вэ?” гэдэг бол миний хамгийн их сонсдог асуулт. Бас миний хариулж чаддаггүй асуулт. Эдгээр лекцүүд бол хүн хоорондын харилцааны бүх асуудлуудын үндсийн үндсэнд байгаа уг шалтгаануудыг тайлбарлаж, бие дааж засах арга замыг хамгийн энгийнээр хэлж өгсөн “СЭТГЭЛ ЭДГЭРЛИЙН ГАРЫН АВЛАГА” гэж нэрлэж болохоор суурь мэдлэг юм.

Эдгээрийг мэдэхгүйгээр та жаргалтай байх тухай бодох ч хэрэггүй. Олон хүн миний энэ үгийг эсэргүүцнээ, би мэдэж байгаа. Цагтаа би ч гэсэн, “Болоод л ирсийм, болно цаашаа. Болгоно чиг. Боловсролоороо, гэрлэлтээрээ, хүүхдээрээ, мөнгөөрөө, амжилтаараа аз жаргалыг буй болгочих юм хуна” гээд л зүтгэж явсымаа. 20 жилээ алдчихаад бүхнийг тээр доороос, хамгийн доороос эхэлсэн энэ замд олсон туршлага, буруу зам, худалч “замч”-ийг таньсан түүхээ л би хэлж байгаа юм.

“Би хэлэх ёстой, БИ БИШ ЮМ бол ХЭН…?” гэсэн сэтгэлээр танд хүргэж байгаа минь энэ ээ.

Мэдээж энэ 15 лекц бол хоорондоо учир зүйн холбоотой, нэг нь нөгөөгийнхөө үргэлжлэл, тайлбар, гаргалгаа болж байгаа. Гэхдээ хүн бүрийн асуудал өөр өнгөтэй болохоор хамгийн түрүүнд тулгамдаж байгаа асуудлынхаа дагуу сэдвийг сонгоод ав гэж би зөвлөдөг. Аль ч лекцийг аваад сонссон та асар ихийг авна. Хаанаас нь ч татсан хөврөөд таныг гүн уг руугаа хөтлөх утас юм.

Энэ бүхэн бол эрүүл саруул хүний заавал мэдэх ёстой зүйл. Элдэв эрдмийн зэрэг цол, янзан бүрийн мундаг мэдлэг нтрийг бодвол танд бодитой тус болох хамгийн чухал зүйл… СЭТГЭЛ… Ямар хэлээр ярьж, юу эдэлж байгаагаас минь үл хамаараад тэр нэг зүйл өвдөөд, битүү лугшаад, эсвэл би бүр түүнийг мэдрэхгүй байгаа бол…

БИ ЧИНЬ ОДОО ЯАЖ АМЬДРААД БАЙГАА ЮМ БЭ? гэж эрүүл хүн асуух ёстой. Өөрөөсөө… “АНГИЖРАЛ” цуврал нь сэтгэлзүйн суурь асуудлуудаа шийдсэн, эр хүнтэй ямар харилцаатай байх нь тодорхой болсон эмэгтэйчүүдийн хувь хүний хөгжлийн замд тулгардаг гол асуултуудын хариултууд юм. Асуулт ямар байна, хариулт тийм байна. Таны сав том байж, эндээс асар ихийг олж авна гэдэгт бат итгэж байна!

1 Татгалзал. Татгалзаж чадах юмсын тоогоор хүний баялаг хэмжигддэг.
Хүссэн шигээ увдис төгс эмэгтэй болохын тулд олон юманд, олон хүнд “ҮГҮЙ” гэж хэлэх ёстой болно. Ерөөсөө би хэнд тусалж чадах вэ? Хэнд тусалж чадахгүй вэ? Бүр хэнд тусалж БОЛДОГГҮЙ юм бэ? ЯАГААД? Бүх үйл үйлдэл ямар нэг урьдын үйлдлийн үр дүн байдаг төдийгүй ирээдүйн үйлийн уг шалтгаан болж байдаг. Би ямар угийг бүтээж, юуны үрийг тарьж яваа вэ? Миний хийж байгаа зүйлс сайхан сэтгэлийн дэврэл үү, үлмэдэхийн үлгэр үү? Би хаана явна вэ?

2 “Олзны дээд”

3 “Амьдралын зохиол”. Хүн бүр хамгийн энхрий 5 хүртэл насандаа амьдралынхаа зохиолыг бичдэг юм. Ирээдүйд хэн болох, яаж амьдрах, жаргах, зовох, өвдөх үхэхээ хүртэл хүн энэ л насандаа шийддэг бөгөөд үлдсэн насан туршдаа гагцхүү энэ зохиолын дагуу амьдардаг. Өөрийн мэдэлгүй зохиолын үйл явдал өрнөх тайз болсон нөхцөл байдлыг өөрийн гараар бүрдүүлж, хамтран тоглогчдыг яг зохиолын дагуу олж, өөрөө гол дүрийг гарамгай бүтээдэг. Тэр дүрээр амьсгалдаг. Энэ шийдэлд хүүхэд яаж хүрдэг вэ? Ээж аав нь яаж нөлөөлдөг вэ?

Нэгэнт бичигдсэн “муу” зохиолыг өөрчлөх боломж хэр байдаг бол? Яаж?

Та өөрийн амьдралын зохиолоо уншмаар байна уу? Та түүнийг одоо өөрчлөхийг үнэхээр хүсч байна уу? ӨӨРЧЛӨГДӨХӨӨС ЗОВОХ НЬ АМАРХАН БАЙДАГ. Тиймээс ч бид бүх амьдралынхаа турш, өдөр бүр гоморхож, тухирхаж, гоншигнож байдаг юм даа. Тэгээд л би танаас “ҮНЭХЭЭР” гэж тодруулж асуугаад байгаа юм. Хэрэв үнэхээр тийм бол энэ лекц таны орлуулшгүй хөтөч болно.

4 “Хүний төрлүүд ба амьдралын зохиол”. Хүн амьдрахдаа цагийг эс анзааравч цаг урсахдаа хүнийг эс мартъюу. Эмэгтэй хүний хамгийн их айдаг зүйл бол “муухай” байх. Энэ айдсын хамгийн гүн ёзоор нь “хөгшрөх” буюу цаг хугацаанд дийлдэхэд оршдог. Бидний мэдэх эсэхээс үл хамаараад байгалийн хууль бидэнд үйлчилж, бидний төлөө хүчин зүтгэж, амьдралыг зохицуулж, эмх цэгцэнд оруулж, бас зөрчсөн бол шийтгэж, яадаг ч байсан эцсийн дүндээ бүхнийг өөрийнхөөрөө шийдэж, нэг ёсондоо гарцаагүй ялагч болж байдаг.Хэрэв эгэл, зүй ёсны, хэзээд хувиршгүй, эвдэршгүй энэ хуулиудыг мөрдөж, эвлэрч чадвал амьдрал амар, бүтэн дүүрэн байж чадна. Эмэгтэй хүний амьдралд ямар мөчлөг, эргэлтийн цэгүүд байдаг вэ?

Цаг цагт нь бидний амжиж сурах ёстой, эдлэх учиртай, хийж дуусгах ямар үйлс байдаг юм бэ? Зүрхний улирал бүрийн ургац бас урхи занга юу байдаг вэ?

5 “Амьдралын зохиол ба төгсгөлийн оронд”. Өдөр бүр бид хагацлыг амсч байдаг. Яг энэ өдөр ахин хэзээ ч ирэхгүй. Өнөөдөр хагарсан аяга, алдсан итгэл, урвасан хань, сольсон ажил, дууссан харилцаа, үүрээ орхин ниссэн үр, зулын гал асаагаад зураг болсон ээж, гарсан нутаг, эцэстээ энэ бие… Өдөр бүр бид үхэлтэй зэрэгцэн оршиж байдгаа мэддэггүй.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !