ХАЙР бас дахин ХАЙР

Та олж мэдэхийг хүсч байгаа зүйлийнхээ төлөө цаг хугацаа зарцуулна. Магадгүй бүх амьдралаа зориулж ч болно. Одоо байгаа, олох байсан хөрөнгөө ч өгнө. Эрч хүчээ, бүр эрүүл мэндээ ч өгч магад. Энэ биеэ ч бас. Тэглээ гээд, их юмаа зориуллаа гээд тэр мэдлэгийг гарцаагүй олж авна гэсэн баталгаа байхгүй. Өө, тэгвэл яах юм бэ гэж байгаа бол та тэр зүйлийг мэдэхийг хүсэхгүй байгаа гэсэн үг.

…-гүй, чадахгүй, мэдэхгүй, хүсэхгүй, …-гүй бол “хайр үгүй” шүү дээ.
Хайр үгүй бол yyлаасаа юy ч бүтэхгүй.

Харин, яадаг ч байсан би эцсээ хүртэл явна, зам зуурын уналт, ухралт, зүдэг төвгийг даван даван, би заавал хаа хүрэхээ харах болно! гэж хатуу шийдсэн цагт л та мэдэхийг үнэн голоосоо хүсч байгаа юм байна гэж ойлгоорой.

Та амьдралаа өөрчлөхийг хүсч байна уу?

Яаж өөрчлөхийг мэдмээр байна уу?

Тэр мэдлэгийн төлөө та юугаа зориулж чадах вэ?

Хэрэв чөлөөт цагаараа, дур хүрсэн үедээ, биед амраар, хялбар хямдаар хийчихнэ гэж бодож байгаа бол…

Хэрэв танд хэн нэгэн яг энэ зарчмаар хандаж байвал

“ХАЙР ҮГҮЙ” шүү.

 

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !