Тренинг хэнд хэрэгтэй юм бэ?

Миний хийж байгаа бүхэн миний бизнес мөн. “Та яахаараа асууж байгаа хүн бүрт хариулахгүй, урихгүй, хэрэгтэй гэдгийг нь хэлж өгөхгүй байгаа юм бэ? Бараг тал үйлчлүүлэгчээ алдаж байна. Бизнес бол ямар нэг хэлбэрээр манипуляци гэж та өөрөө хэлдэг биз дээ” гэж хамтрагч маань дургүйлхдэг. Тийм ээ, үнэнээр ашиг олох хэцүү, гэвч боломжтой гэж би үздэг.

“Мөнгө олох гэж байгаа юм бол өөрөө сайн тайлбарлаач” гэж омогдож байгаа
хүн хэзээ нэгэн цагт хангалттай зажилж өгсөнгүй гээд орхиод л гарна.

Тэгэхээр эхнээсээ авах юмаа өөрөө судалдаг, үйлчлүүлэгчийн хариуцлагатай, соёлтой хүмүүс л орж ирэг. Намайг гоё гэж гадаад өгөгдөлд болж ирж байгаа хүмүүс хэзээ нэгэн цагт нүцгэн үнэнээс айгаад явах болно.

“Эхнээсээ л гоо сайханд бус, бодит байдалд бэлэн хүмүүс ирэг. Миний жинхэнэ царай, ярих хэв маяг, нэр төр нтрт торолгүй алгасаад миний оюуны сангаас өөрт хэрэгтэйгээ ханатал авч чадахууд нь ирэг” гэж хэлдэг. Яаж ийгээд хүмүүсийг цуглуулж болноо. Лекцээ үүнээс ч илүү түгээж, олон хүнийг тренингдээ дуудаж би чадна. Гэвч орлогын мөнгөн дүн биш, ээжүүдийн маань сэтгэлд ямар эдгэрэл болсон бэ гэдэг л миний ажлын бодит үр дүн юм.

Гоё амлалт, ганган реклам, мөнгөөр худалдаад авчих бэлэн өөрчлөлтөнд найдаж ирж байгаа хүний сэтгэл гонсойно. Тренинг бол завь. Та тэр завинд суугаад өөрөө сэлүүрдэж зүтгэж байж сэтгэл эдгэрлийн эрэгт хүрэх болохоос завиа хараад л суугаад байвал завьтай хүн төдий үлдэнэ. Тиймээс тренингийн талаарх мэдээлэл хангалттай байсаар байтал заавал хувийн чатаар мэдээллээ өг гээд байгаа хүмүүст би хариулдаггүй. Танд таалагдахгүй байх гээд заримд нь хэлчихдэг.

Өөрөө өмдгүй байж өвдөг цоорхой намайг хэмлээд байгаачуулаас зугтдаг юм аа.

“Оюун санааны хувьд насанд хүрээд ирэхээрээ хүн давхар утга, эсрэг санаа, эгэл бус үзэл, маргаантай асуудлаас зугтахгүй болж эхэлдэг. Амьдралын егөө, хошигнол, ёжлолыг даахтайгаа болдог. Нэг үгээр ҮНЭН сэтгэлээ гээхгүйгээр сайхан муухай, зөв буруу гэгдэх бүхэн дунд оршиж чаддаг болсон хүнийг сая том хүн гэдэг юм” гэж Жек Корнфилдийн хэлсэн ёсоор би насанд хүрэгсэдтэй ажилламаар байдаг. Би бурхан биш, миний хүчин чадал хязгаартай. Тэр эрч хүчээ би амьдралын зохиолоо үнэхээр өөрчилж чадах хүнд зориулмаар байна.

Үнэн хэрэгтэй байгаа бол танд тренинг хэрэгтэй.

Тренинг жилд ганц болно. Дараа нь өөр тренинг эхэлнэ. Лекцүүдтэй л адил, нэг нь нөгөөгөөсөө хөврөн гарч байгаа. Амьдрал энэ чигээрээ цаашид тэсэхийн аргагүй байгаа бол одоо л таны цаг. Харин, яахав ээ, болоод л ирсэн юм … гэж байгаа бол цаг нь арай болоогүй байж магад, хүлээж судалж байгаад дараа жилийнхэд хамрагдаж болно шүү дээ.

Нэгэнт надад, өөртөө итгээд ороод ирж байгаа ээжүүдийнхээ төлөө би чадах бүхнээ хийнэ, байгаа бүхнээ өгнө. Аль алинд маань амаргүй зам байх болно, гэвч танд, надад хувь заяаны эргэлт болно гэдгийг би баттай хэлж чадна. Энэ удаа ч бай, дараа ч бай, хамаагүй ээ. Хэзээ гэдэг бол гол зүйл биш.

Хамгийн гол нь ҮНЭН байх л юм.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !