Намрын нэг өдөр…

Нөхөр бид хоёр жижигхэн кафед суугаад кофе ууж байлаа. Нөхөр минь залуухан, сайхан байсан. Би түүнийг хайрладаг байлаа. Харин амьдралыг минь гутааж байгаа хуучин пальтондоо би дургүй байсан. Намайг үгээгүй, арчаагүй харагдуулж байгаа пальтоноосоо болж би өөрийгөө дорд үзэн, өөрөөсөө ичиж байсан. Кафе хямдхан, кофе амтгүй байлаа. Хэзээ нэгэн цагт бид хамгийн тансаг газарт, дээд зэргийн кофе ууна даа гэж би тэгэхэд бодож байсан. Би хээнцэр ганган хувцастай болчихсон байна…гэж төсөөлөөд л.

Нөхөр над руу хайр цацруулан харж байлаа. Тэр минь надад хайртай, намайг юу бодон гуниглан буйг минь тааварлах ч үгүй, зүгээр л хамт байгаадаа хангалуун жаргалтай байсан.

Миний нөхөр залуудаа нас барж би ганцаар үлдсэн.

Дараа нь миний амьдралд бишгүй л сайхан кафе, кофе, чамин дэгжин пальтонууд байсаан. Харин тэр минь байхгүй байсан. Надад бүх юм байсаар байтал огтхон ч гадарлаагүй тэр нэг өдрийг би зөндөө санадаг аа…

Елена Рог

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !