Лам дор итгэмү

Лам нарын сэтгүүлд “үхэл үгүй”-н тухай нийтэлж,  Б.Одгэрэлийн номын шүүмжийн талаар хамгийн сайхан үгсийг хэлж, бас заавал талархал илэрхийлээрэй гэж тэнэг надад сануулж байсан Р.Даваажав ламтанд би үргэлж баярлаж явдаг. Хэзээ ч, юу ч асуухад минь дандаа уриалгахан хандаж, хойш тавьж, мартаж саналгүй тусалж байдаг тэрээр энэ цөвүүн цагт ховор үнэнч хүн юм шүү. Лам нарыг их шүүмжилдэг болж дээ.

Би гурван эрдэнэд аврал одуулдаг сүсэгтний ёсоор ч тэр, мунхгийн харанхуйгаас гараагүй хэн ч бишийн хувьд ч тэр, лам нарын талаар юм дуугарах болоогүй түүхий нялзрай. Харин одоогийн хүнд даанч нүдний гэм болсон үнэнч, за гэвэл ёогүй чанар миний таних бүх ламд лав байдаг гэдгийг баттай хэлнэ. Тэгээд ч лам хүнийг таагүй хардаг хүмүүс нэгд, дотроо байгаагаа гаднаа хардаг байж болох, хоёрт, тааруу улстай учрах өөрсдийнх нь үйлийн үр ч байхыг үгүйсгэх аргагүй.

Энэ үгс хамгийн түрүүнд надад өөрт минь хамаатайг би мэднээ.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !