Хөрөг

Ямар мундаг жүжиглээ вэ гэж хүн хэлэв. Жүжиглэж уйлна гэж юу байхав. Уйлж бгаа зургийг чинь авч болох уу гэж Кюш асууж, би болно гэснээр энэ зургууд төрсөн юм.  Т. Ариунаагийн нэг дуунд “…нулимсны чинь дусал надаар дүүрэн байдаг…” гэж гардаг шиг ээж, ээжийн нулимс надаар дүүрэн байдаг юмаа. Би их уйлдаг.

Кюшийн дурангаар, энэ нулимсыг та нарт харуулахыг зөвшөөрсөн юм. Миний мэдэрч байгаа бүхнийг ээж бүр, эмэгтэй хүн бүр, ерөөсөө амьд амьтан бүр амсдаг гэж бодохоор яаж ч уйлахгүй байхав дээ.

Би бас их инээдэг.

Би өөртөө тусалж чадна, хүссэн газраа очиж чадна гэж бодохоор инээлгүй ч яахав.

Бас би та нартаа тусалж чадна гэж бодохоор, нар луу харахаар, амьд байгаагаа мэдрэхээр, та нар минь над руу хараад хүлээгээд байж байгааг бодохоор нулимсаа арчаад л компьютерийнхаа ард суудаг даа.

Борооны дараа солонго татдаг шиг
Уйлсан сэтгэлд солонго татдаг.
Би та нартаа солонгоноосоо өгнө өө.

 

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !