НЭГ УДААГИЙН БИШ АМЬДРАЛ

Надад хандаж буй 3 хүн тутмын нэг нь “Сэтгэлзүйн ганцаарчилсан уулзалтын цаг авч болох уу?” гэдэг. Цаг авч буй 10 хүний 9 нь нэг удаагийн уулзалтаар бүх асуудлаа шийднэ гэж найддаг.

Сэтгэлзүйн уулзалт нэг удаагийнх байдаггүй.

Бараг ихэнхдээ урт хугацааны тууштай ажиллагаа шаарддаг. Тиймээс их цаг, тэр чинээгээр их мөнгө ордог зүйл. Харин маш яаралтай ганц удаа уулзах хэрэгтэй юм шиг санагдаад байгаа бол сэтгэл засалч биш сэтгэл зүйч, зарим үед сэтгэцийн эмч хэрэгтэй байдаг юм шүү.

Эдгээр мэргэжилтнүүдийн аль нь ч зөвхөн нэг удаагийн уулзалтаар асуудлыг шийдэх боломжгүй гэж хэлэх байх гэж бодож байна. Хэн өөрийгөө хэрхэн үнэлэх нь хувь хүний асуудал боловч нэг удаа уулзахад хангалттай, эсвэл хэдхэн өдрийн дотор төрөл арилжиж шал өөр хүн болчихно гэж байгаа хүн бол сэтгэлзүйн биш өөр мэргэжилтэй байх магадлал өндөр.

Нэрт сэтгэл засалч Б.Хеллингер нэг удаагийн “сэтгэлзүйн тавилт”-аар олон асуудлыг шийдэж чаддаг байсан, гэвч 1-рт, тодорхой асуудлуудыг, 2-рт, тодорхой цаг хугацааны хэрчим дотор гэдгийг анхаараарай.  Ихэнх хүмүүсийн сэтгэлийн асуудал хэсэг хугацаа өнгөрөхөд, 1-3 жил орчмын дараанаас сэдэрдэг байсан.

Сэтгэл бол амьд организм.

Амьд бус машин тэргээ хүртэл бид байнга арчилж тордрж байдаг шүү дээ. Харин сэтгэлийн байнгын арчилгаа нь магадгүй хамгийн үнэтэй үйлчилгээ байдаг. Сэтгэлзүйн онлайн тренингүүд бол сэтгэл засалчтай биечлэн уулзалгүйгээр, харьцангуй бага зардлаар урт хугацаанд авах сэтгэл засал гэж ойлгож болно.

Надад цахимаар хандаж байгаа гурван хүний нэг нь амьдралаа бичээд байдаг. Машинаа эвдрэхэд засварчинд мессэж бичих тохиолдол маш хөнгөн гэмтлийн үед л байдаг байх гэж бодох юм. Ихэнхдээ аваачиж үзүүлдэг байх. Эд анги нь нүдэнд ил, амьгүй зүйл дээр хүртэл ингэж ханддаг атлаа 5 мэдрэхүйд баригдахгүй зүйлийн талаар огт танихгүй хүнд бичээд бас бичгээр хариу авах гээд байгаа хүмүүсийг би хүнийх нь хувьд өрөвддөг, гэвч юугаар ч тус болж чадахгүй учраас хариулдаггүй.

Биеэ өвдөхөд эмч рүү мессэж бичих төдийгөөр болохгүй гэдгийг хүн бүр мэднэ. Хараад бариад сонсоод, дурандаад, гэрэлтүүлээд байхад хүртэл онош тодордоггүй хорвоо шүү дээ. Гэтэл сэтгэл өвдөхөд ингэж болохгүй. Дараа нь хариулдаггүй, сайн уу гээд бичихэд мэндэлдэггүй гэж гоморхож бас болохгүй.

Би үндсэн 3 үйлчилгээ үзүүлдэг.

1.Урьд нь амьд уншсан 25 лекцийн аудио бичлэг

2.Сэтгэлзүйн онлайн тренинг

3.Сэтгэл заслын ганцаарчилсан биет уулзалт. \одоогоор уулзалт хийхгүй байгаа\

Миний үг олон хүнд таалагдахгүй байж магад.

“Би танд амжилтын томъёог өгч чадахгүй. Харин азгүйтэлд баттай
аваачих замыг зааж өгье: бүх хүнд таалагдахыг хичээ”

гэж Г. Своуп хэлсэн байдаг. Би амжилтыг сонгодог. Лекцүүдээ сонсоод явах үед ихэнх асуудлын уг харагддаг, хөнгөн зүйлийг өөрөө засч болдог, ядаж ямар асуудлаар сэтгэл засалчид хандахаа тодорхойлдог.

Тренингт хамрагдвал сэтгэлийн илүү гүнзгий түвшинд буй ээдрээнүүдийн зангилаа тайлагдаж, санаанд оромгүйгээр өөртэйгөө, амьдралтай танилцаж, нэг ёсондоо бичил “сэрэлт” болдог. Эдгээр ажилбарууд хангалтгүй байвал сэтгэл засалчтай биечлэн уулзаж, мэргэжлийн үйлчилгээг авсан нь дээр байдаг. Энэ бол хууль биш, миний хувийн туршлага юм. Энэ зам хүн бүрт харилцан адилгүй, хаанаас хаа хүртэл яаж явахаа хүн өөрөө шийднэ.

ТА АЛЬ ЗАМЫГ СОНГОЖ БАЙНА ВЭ?

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !