Зүрхний зураач

“Хүүхэдтэйгээ эвтэй байхын тулд фламинго шувуу зураад ханан дээрээ хадаарай. Хүүхдээ тэр зурганд гар бие оролцуулж, будуулбал бүр сайн. Байдал эрс дээрддэг юм шүү” гэж нэг эгч минь аминчлан хэлж байж билээ. Сэтгэлийн засал, дом юм даа. Хүүхэд бидний зоргоор зураад, будаад сууна гэж бодно уу?

Ердөө ч үгүй. Чи цор ганцаараа өдний ширхэг бүрийг зурах болно.

Чиний “зурж” чадах чадахгүй, хүсч байна уу, үгүй юу, огтхон ч хамаагүй. Яагаад гэвэл чи ээж. Чи фламингоны зураач. Эв эе, ойлголцол, чин сэтгэлийн дотнослыг билгэдэн насан туршдаа фламинго зурсаар байх болно.

Чиний зурсныг бүгд шүүмжлэх болно, магадгүй шоолох болно. Чам руу шар айрагны лааз, хог шидэх болно. Инээлдэж, нулимсан олны дундуур чи зургаа тэвэрсээр толгой гудайлган, нүдүүлэн явж өнгөрөх болно. Гэвч чи зурсаар байх болно.

Цусаа шингэлэн гаргасан ягаахан өнгийг хүмүүс магтаж байхад ч… Нулимсаараа найруулсан будгийг чинь сураглан ахуйд ч…чи хөөрөхгүй, хийрхэхгүй…зурсаар л байх болно.

ЧИ ЗУРААЧ.

ЧИ ЭЭЖ.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !