Би ямар эмэгтэйд дуртай вэ?

Би орчуулсан юм.

“Шалтгаантай ба -гүй элдэв янзын маяглалын нэвтэрхий толь”-доо эмэгтэй хүний юу нь тийм сексуал, өө, үгүй ээ, хүсэл шатаам байдгийн жагсаалтыг өргөн барьсан Шарль Данцигийн өмнө бүрхэндээ хуруу хүргэчихье. Тэнд би “Удаахан инээмсэглэл” гэдэг нэрлэгээг анх олж харсан юм. Тийм ээ, энэ чинь ёстой зэрлэг, жинхэнэ эротик юм байна шүү дээ!

Аан, харин надаас асуувал хамгийн секси юм бол хошигнол л гэж хэлнэ.

Амьдралдаа миний дурлаж явсан бүх бүсгүйчүүд ёстой хачин инээдэмтэй байсан. Тийм нэг барьцгүй атлаа адтай, учир битүүлэг хүүхнүүдийг ихэнх эрчүүд хайдаг бололтой. Харин би тийм өндөр зэрэглэлийн нууцлалтай авхай нартай эвшээхээс өөр юм хийж чаддаггүй. Хэрвээ би хоёр бохир үг амнаасаа “санамсаргүй” унагааж орхивол тэр намайг байранд нь тавьж чаддаг байх ёстой. Эмэгтэй хүн намайг “шоглож”, надаар наадаж байхад би дуртай. Тэгээд бас бага зэрэг “галзуурсан”, чангаар тас тас инээдэг байвал бүр… сайхан. Тэр чинь амьд байх ёстой биз дээ.

Тэр өөрөө амьдрал дотор ялз чанагдан
зумрах биш, амьдрал өөрөө түүний дотор буцалж баймаар…

“Борчуудын хорооллын саятан”-ы Фрейда Пинто ёстой нэг тэсэхийн аргагүй сайхан амьтан. Түүний тоорон арьс ямар… Харин галбир цогцсын төгс бус байдлыг нь элдэв чимэглэл, а-ля Дита фон Тиз маягийн чамин дотуур хувцсаар төвөггүйхэн засчихаж болно. Өө сэв бол ердөө муухай юм биш. Энүүхэндээ гэхэд дэндүү хурдан тайччихдаг эмэгтэйгээс муухай юм гэж үгүй дээ. Саад, бас дахин саад бол ховсдон сохлох хүчтэй. Уруулын будаг, хүнд үнэрт сүрчиг, хэдэн давхар сувдан сондор, илбэхэд таатай торгоны гулгаа… мэтийн хиймэл зүйлс намайг гартаа оруулчихдаг хүчтэй эд.

Гадсан өсгийтийн хоншоороор цухуйх өнгө ялдам педикюртэй үмхээд авмаар хөлөнд хошуу дэвсдэг эрчүүдээс ялгаатай нь гэвэл би түрийтэй гутал хараад л шүлсээ гоожуулан, хэлээ унжуулж эхэлдэг юм. “Өндөр түрийт гутлууд нь гоо сайхны цомууд л гэсэн үг”. Би юуг хүзүүгээ хугалчихаа алдан эргэн эргэн хардаг вэ гэж үү. Хайхрамжгүйхэн цухуйсан… стрингүүдийг.

Өглөө сэрээд нүдээ нухлан босохдоо тэр бүсгүй
өөртөө: “Би өнөөдөр хэнд ч таалагдахыг хүсэхгүй байна!” гэж хэлсэн мэт л.

Би нэг удаа хөдөө явж байгаад жуулчны баазын ресторанд (гадаадынхныг хүлээж авдаг болохоор өрнийн хэм хэмжээгээр тоноглочихсон) нэгэн бүсгүй хачиртай талхны бяслаг зүсч байхыг харсан юм. Номин (“Говийн зэрэглээ”)-гийн тэр амьд хуулбар цэвэрхэн, хөөрхөн хормогчтой, гартаа хутгатай байхдаа ямар сэтгэл татам байсан гээ. Харин дараа нь би түүнийг үдэшлэг дээр харахдаа хамаг юм ичгүүртэйгээр шулбайн унахыг мэдрэх шиг болж, хаанаас нь ч харсан даанчиг улиг болсон жирийн л нэг бүсгүйг таньж ядсан.

Тайллыг нь та мэдэж байна уу: ямарваа нэг юман дээр төвлөрсөн, наргиангүй юмаар оролдож байгаа эмэгтэй хүн л секси байдаг юм шүү дээ. Жишээ нь, миний бичсэнийг уншиж байгаа эмэгтэй…

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !