goodali logo
    Нөхрийн гарт

    Нөхрийн гарт

    Туркийн зураач Вахит Туна Стамбул хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй Meclis-i Mebusan Street гудамжны нэгэн байшингийн ханан дээр 440 эмэгтэй хүний гутлыг байршуулсан байна. Энэ бол туркийн «Миллиет» сонины мэдээлж байгаагаар 2018 онд ойр дотны эрэгтэй хүмүүсийн санаатай аллагын хохирогч болсон эмэгтэйчүүдийн тоо юм.

    2016 онд найз залуудаа алуулсан туркийн нэгэн тосгоны оршин суугч 16 настай Хатиджи Ташкины тухай уг зураач анх сонсоод энэ талаар идэвхитэй судалж эхэлжээ. Тус улсын ТББ-уудын судалгаагаар 2013-2017 онд хамаатнууд болон нөхөр, хамт амьдардаг эрчүүдийнхээ гарт амь үрэгдсэн эмэгтэйчүүдийн тоо 75 хувиар нэмэгдсэн нь нийгэм дэх эцгийн эрхт ёсны үзэл санааны хэт дэврэлт ба үүнд хандаж буй эрх баригчдын байр суурьтай холбоотой гэж судлаачид үзэж байгаа юм байна.

    Монгол дах төстэй нөхцөл байдлын бодит судалгаа байдаг эсэхийг мэдэхгүй юм. Ямар ч байсан энэ мэдээнд өр өмөрч байна. Муусайн эрчүүд гэж хөөс сахруулан дайрч давшлах, муусайн эмс овоо босгоогүй бол... өөрсдийнх нь хохь гэж тавлах хүмүүсийн дунд эмэгтэйчүүд зөндөө байгаад харамсч байна. Энэ орчлонд бүх аюулаас бүрэн даатгуулсан хүн нэг ч байхгүй. Амь нас, аз жаргалаа бид өөрсдөө хамгаалах ёстой. Төрөл саднаас зугтах хэцүү ч зохисгүй хүнтэй хувь заяагаа холбохоос сэрэмжлэх боломж бий.

    "Бид хүн танихгүй асар харанхуй байна".

    Хийсвэрлэл, хоосон найдварт хэт автаж, зарим үед хэнтэй ч хамаагүй хамт байхад бэлэн байна. Яагаад ийм сонголтыг хийгээд байдаг вэ гэдгээ бид маш сайн мэдэх ёстой, чадлын хэрээр урьдчилан сэргийлж охин үрстээ хэлж өгөх үүрэгтэй. Мэдээжийн хэрэг, зөвхөн мэдсэнээр бүх аюулыг арилгахгүй. Гэвч мэдсэнээр зайлж болох зам маш олон байдаг юм шүү.

    Үл мэдэхүй бол хүний хамгийн том дайсан. Зөвхөн эмэгтэйчүүдэд цомог© - оороо эрэгтэй хүмүүсийг хэрхэн таних, манипуляторуудаас салах, өөрөө ч манипуляци хийхээ болих, эрүүл харилцааг бүтээх болон амьдралын чанар, сэтгэлийн эрүүл мэндийн талаар хэлж өгөх гэхээр эсэргүүцдэг, ийм юм байгааг үгүйсгэдэг, шоолдог хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд байдагт үнэхээр харуусч явдаг.

    Өөрийн мэдэлгүйгээр, далд ухамсраараа мунхаглан хийгээд байгаа сонголтуудыг цуцалж, шинэ хөтөлбөр оюун санаандаа суулгах онлайн хөтөлбөрүүд зохион байгуулахад ойлгож хүлээж авч байгаа нь бас л тун цөөн. Тэгээд л мэргэ төлөг, засал, тахилга, дуудлага, ханийн, эрийн, үрийн мөнгөний... гээд л гүйлдээд байдаг.

    5, 10 жилээр амьдрал урссаар, одоо охиноо, зээ охиныгоо засуулна гээд л эцэс төгсгөлгүй үргэлжилсээр, дуу дуугаа авалцан, үе үедээ дамжуулсаар байдаг.

    Алтан амиа биш юм гэхэд оюун ухаант хүмүүний амьдрал, бие сэтгэлийн эрүүл мэндээ сэтгэлзүйн тэнцвэргүй, биеийн зохиролгүй этгээдүүдээр эрэмдэглүүлээд зогсохгүй энэ зовлонгийн загвараа цэцэг цэврүү шиг энхрий охиддоо ингэж сохроор дамжуулаад байх нь оюуны гэмт хэргийн хамсаатан болж байгаа хэрэг шүү дээ. Ээжүүд минь, бид амьд байх эрхтэй. Бүр сайхан амьдрах эрхтэй. Энэ эрхийг хэрхэн бүрэн дүүрэн эдлэх, хамгаалах мэдлэгийг охин үрстээ өгөх туйлын нандин хариуцлагатай хүмүүс шүү. Ертөнцийн Эмэгтэй, Эрэгтэй хүн бүр жаргалтай байгаасай.

    ОЧИРЫН БОРОО® хөтөлбөр аавтайгаа харилцах замаар эр эмийн амьдралаа аз жаргалтай болгох, гагцхүү "аавын зөвшөөрөл"-өөр ирдэг хайр ба мөнгөний урсгалын хаалтыг нээх сэтгэлзүйн гүний ажил юм. Аав ээж амьд байх үгүй хамаагүй. Магадгүй хэзээ ч аав ээжийгээ хараагүй байж ч болно. Гэвч хүн бүр аав ба ээжээс бүтсэн, төрсөн, тэдний тухай төсөөлөлтэй.

    Энэ төсөөллийнхөө учрыг олж, сэтгэл дотроо аав ээжтэйгээ ҮНЭН эвлэрэлд хүрч чадвал амьдралын бүх талын харилцааны ээдрээг тайлж болдог.

    ЗӨВХӨН ЭМЭГТЭЙЧҮҮДЭД бол цомгийн нэр бөгөөд дотроо 5 лекцтэй. Цувралын 5 лекцээс тэр нь илүү, энэ нь дутуу гэж хэлж би чадахгүй. Ер нь бол эхний 2 цувралын 10 лекц бүгд нийлж байж аз жаргалын тухай нэгэн бүтэн зургийн эх харагддаг. Хүний амьдралын ямар ч асуудлыг шийдье гэвэл гагцхүү эндээс л эхэлнэ. Хэрэв өнгөрсөн юм хамаагүй, таны 50, 50%-ийг бүрэлдүүлж байгаа ээж аав хамаагүй, зөвхөн өнөөдрийг засч болно гэж хэн нэгэн танд хэлбэл таны оршихуйг нулимж, увайгүй хуурч байна гэсэн үг.

    Хэн нэгэнд болон амьдралд хуурагдахгүйн тулд бид бодит мэдлэгтэй байх ёстой. Дээр дурьдсан асуудлуудын талаарх мэдээлэл монгол хэл дээр байхгүй. Одоо танд эх хэл дээрээ энэ бүхний талаар шинжлэх ухааны үндэслэлтэй, цэгцтэй, нягт мэдлэгийн шимийг авах боломжийг би өгч байна. Та сонголтоо хийгээрэй!

    Муу ээж сайн ээж лекц©

    Гэрээ гийгүүлье цомог© - гийн гуравдугаарх лекц. "Чи ямар ч сайн ээж байсан, чиний тухай сэтгэлзүйчид хэлэх хэдэн муу үг танай хүүхдүүдэд заавал олдоно" гэдэг. Танд ч бас "амин хайртай" хүүгийнхээ тухай сэтгэл засалчид ярих хэрэг гарвал уйлан хайлан байж хэлэх үг сэтгэлийн мухарт байж л байгаа. Тэр үгсийг та хоёр бие биедээ битгий хэл.

    Би хэлж өгье.

    • Би хүүхдийнхээ төлөө бүхнийг хийдэг "сайн" ээж... гэтэл...

    • Миний хүүхэд санаснаас минь өөр хүн болоод байна...

    • Би хүүхдийнхээ хувьд их алдаа хийсэн муу ээж...

    • Би хэзээ ч ээж шигээ болохыг хүсээгүй... ээжээс л өөр байхын төлөө явж байсан...

    Би амжилттай, сайн нөхөртэй, найзуудтай, ер нь л юм юмтай гэтэл миний хүүхэд, бидний харилцаа толгойн өвчин болоод байна.

    Миний хүүхэд хэцүү лекц© - ийг дараагийн хөтөлбөрт орох гэж байгаа ээжүүддээ би санал болгодог. Хөтөлбөрт онолын материал өгнө, гэхдээ сэтгэл рүүгээ орж, "гардаж" хийх сэтгэлзүйн асуултууд, дасгалууд дээр илүү анхаарч, их цаг зарцуулдаг. Зарим ээжүүд маань яаж бэлтгэх вэ гэж асуугаад байгаа учраас эхний 2 цуврал буюу ээжтэй харилцаан дээр ажилладаг "Гэрээ гийгүүлье" цуврал, аавтай харилцаан дээр ажилладаг "Зөвхөн эмэгтэйчүүдэд" цувралуудаа сонсоод үзээрэй гэж хэлье. 2 цаг хагасын сонсох бичлэгт асар их мэдээлэл байгаа нь гарцаагүй. Тиймээс 7 хоногт 1 лекцийг л боловсруулах бодит боломж байгаа болов уу. Энэ 7 хоногоос эхлээд явахад 2 сарын дотор 10 лекцээ өөрийн болгосон байна гэсэн үг.

    Та өөрийн боломжоо харгалзан үзнэ биз ээ. Хөтөлбөрөө дуусгачихаад лекцүүдээ эргэн сонсох, эсвэл эхлээд лекцүүдээ бүтэн сонсчихоод хөтөлбөртөө орох боломжийн аль аль нь таны өмнө бэлэн байна. Ээжүүд ээ, ямар лекцийг сонсохоо өөрсдөө шийдээрэй. Аль дуртайгаасаа эхлэн сонссон ч болно, дэс дараалалтай явна гээд эхний лекцээс эхэлсэн ч болно.

    Эмэгтэй ариун сав лекц©

    "ГЭРЭЭ ГИЙГҮҮЛЬЕ!" цомгийн дэд лекц

    • Миний хүүхдийн эцэг хэн бэ...

    • Миний ДНК-д ямар мэдээлэл хадгалагдаж байгаа вэ...

    • Хүүхдийн аутизм ба бусад өвчлөл эхээс хамаарах уу...

    "Хүүхдийг хүмүүжүүлье гэвэл эмээгээс нь эхэл. Ялангуяа эмээгийн бага наснаас эхэлбэл бүр ч сайн” гэдэг үгийн утга лекцийг тодорхойлно. 1 лекц 2 цаг 15-30 минут үргэлжилдэг. Зарим захиалагч 1 цомог буюу 5 лекц нийлээд 1 лекц гэж андуураад байна. Нэг лекцийн үнэ гэхлээр "Өө, ямар үнэтэй юм бэ. Ном аваад уншчихсан нь дээр юм байна" ч гэдэг. Авах эс авах нь таны сонголт. Миний лекц номноос үнэтэй.

    Олон жил миний уншсан олон номын шим өрөм, надад үр дүнгээ өгч, амьдрал дээр батлагдсан миний туршлагуудын охь дээж болохоор үүнээс хямд байх учиргүй. Ганцхан ном уншчихаад эргүүлээд ярьж өгөөд байгаа юм биш ээ. Харин миний нэг лекцэндээ багтаагаад өгч байгаа тэр бүх зүйлийг шингээсэн ямар ном байгаа бол, та тэр номыг олсон бол хэлээд өгөөрэй, би ч гэсэн аваад уншъя. Тийм охь шимтэй ганц ном байсаар байтал би энэ олон жил ийм олон ном уншиж, олон тренингээр дамжиж, одоог хүртэл суралцсаар яваа юм биш биз дээ?

    Миний лекцийг авдаг, хөтөлбөрт оролцдог, үзэл бодлыг минь хуваалцдаг хүмүүсийг би ухаантай гэж үнэлдэг.

    Энэ бол намайг биш, миний үзэмжийг биш, миний багш нарыг үнэлж байгаа, зөвхөн тэднээр ч зогсохгүй дээш дээших багш мэргэдийн цэцэн ухааныг үнэлж байгаа хэрэг учраас тэр үнэ цэнийг олж харж чадаж байгаа хүмүүсийг ухаантай гэхээс биш яахав. Миний хийж байгааг шүүмжилдэг хүмүүсийг ч би хүлээн зөвшөөрнө. Хүн бүр өөрийн гэсэн харцтай байх эрхтэй. Хүний харц бас байнга өөрчлөгдөж байдаг. Хэсэг хугацааны дараа, "... лекцийг чинь шоолж байхын оронд аль 3 жилийн өмнө авах минь ч яалаа" гэсээр эргээд ирдэг юм.

    Цагийн юм цагтаа болдог. Андуурч үзээгүй, алдаа гаргаагүй, төөрч буцаагүй амьдрал гэж байдаггүй. Харин соёлтой л байх хэрэгтэй. Гэхдээ та харан байж болоорой. Миний үгээр сонголтоо бүү хийгээрэй. Намайг судал, лекц, хөтөлбөрүүдийг маань сайтар нягтал. Ам руугаа хийх юмаа хэрхэн шалгадаг билээ, оюун санаа руугаа хийх гэж байгаа юмаа бүүр ч няхуур шинжил.

    Харамсал...

    Төстэй бичвэрүүд

    Шинэ жилийн мэнд хүргэе!

    Шинэ жилийн мэнд хүргэе!

    “Би шинэ онд өөрчлөгдөнө” гэж хүн бүр бодож байгаа энэ мөчид чи өөр бай. Чи жинхэнэ бай. Өөрийнхөө юуг ч юм өөрчилнө гэж байнга хүсэх нь өөрөө гажуудал байж болно. Чиний бие эрүүл, хэлбэр нь чамд таалагддаг, амьдарч жаргахад төвөггүй байхад чи биеэ өөрчилнө гэж байгаа бол дисморфофоби буюу гажуудал. Харин чи илүүдэл жинтэй, энэ нь чиний эрүүл, бүрэн дүүрэн амьдралд саад болж байвал хоолны дэглэм барих нь хэвийн.Өөрийн зургаа харж чаддаггүй, толины өмнө суух тоолон өөрөөсөө өө сэв олдог бол, туулай уруултай, эсвэл ослын дараах аймшигтай гэмтэлтэй биш байхад нүүр амаа мэсээр оролдож байгаа бол гажуудал. Харин хийж байгаа ажлын онцлогоос хамаараад олон нийтийн өмнө аятай харагдах үүднээс гоо сайхнаа арай илүү тордож байгаа бол хэвийн.Хэн нэгнийг: нөхрөө, хүүхдээ, ээж аавыгаа өөрчилнө гэж байгаа бол гажууд. Харилцаан дах өөрийнхөө байр суурийг өөрчилнө гэвэл эрүүл.Нийгмийг, хорвоог, амьдралын зүй тогтлыг өөрчлөх гэвэл гажуудал. Харин эдгээрийн дотор байж болох дээд зэргээр таашаалтай амьдрах чадварыг олъё гэвэл хэвийн.Би муу, муухай, бүтэлгүй, азгүй, одоо ийм юмтай болчихвол, ахиад жаахан тэгчихвэл ингэчихвэл... гэж эцэсгүй тойрогт гүйж явдаг бол гажиг. Ихэнх хүн ингэдэг болохоор энийг бид хэвийн үзэгдэл гэж боддог. Үгүй ээ, энэ бол огтхон ч хэвийн бус. Харин өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх нь л хэвийн юм. Чи жинхэнэ бай. Чамд байгаа, ёстой чиний юмсыг үнэл.ҮНДЭС РҮҮГЭЭ ХАР!ИНЖ ГИНЖ®, Олзны дээд лекц©

  1. СОНСОХ... ОЙЛГОХ...

    СОНСОХ... ОЙЛГОХ...

    Ажил хийдэг ээжүүдийн өөрийгөө дэгээддэг мөнхийн ганц асуулт: “Хүүхдэд минь миний анхаарал хангалттай байгаа юу?”Хариулт тодорхой: Мэдээж, “ҮГҮЙ”. Яах вэ? Харилцааныхаа чанарыг дээшлүүлэх. Яаж?Эхнээсээ л шууд тохирчихъё: Хүүхдэдээ илүү цаг зарцуул гэж би та нарт ерөөсөө зөвлөхгүй. Харин таны хүүхэдтэйгээ өнгөрөөх цаг маш давчуу, маш хязгаарлагдмал гэдгээс л бид дараагийн гаргалгаагаа хийх болно. Тэгэхээр энэ богино цагийг л дээд зэргийн чанартай ашиглах ёстой.Хүүхдийн хувьд хамгийн гол шаардлагуудын нэг нь ээжийн анхаарал.Анхаарал болгон түүнд хэрэггүйг бид мэддэггүй. Заримдаа энэ “анхаарал” гэсэн шошготой эд чинь дэндүү нялуун, наалдамтгай амьд биет, эсвэл маш үнэтэй материалаар, хамгийн моодны кутюрьегийн хийсэн... брендийн гав гинж болчихдог нь харамсалтай. Хөөрхий ээжүүд санаатай гэхээсээ санамсаргүйгээр хүүхдийнхээ оршихуйн сэтгэл хөдлөлийн хэсгийг бүхэлд нь өөр дээрээ авч, хүүхдийнхээ өмнөөс амьдарч, харин хүүхдэдээ амьдрах боломж өгөхгүй юм.Ажлаасаа тарж ирээд л хүүхэд дээрээ хайр энхрийллийн хур асгаруулж “Миний алтан сайхан үр, чамдаа ээж нь хэчнээн ч их хайртайг мэддэг ч болоосой!Ээждээ ир, тэвэрье, үнсье, үнгэе, үлгэе!” гэнэ, хариуд нь хүүхэд ч бас зүгээр суухгүй, энэ их хайранд нь уяран хайлж, “Ээж ээ, надад хайртай чинь үнэн л юм бол маргааш битгий намайгаа орхиж яваарай!” гэнэ.Би хүүхдийг эрхлүүлэн энхрийлэх хэрэггүй гэж хэлэх гээгүй, хэрэгтэйгээр барахгүй бүр ёстой, гэвч үүгээр бүх юм дуусахгүй. Хэрэв хүүхдийг зүгээр л хайрладаг хамгаалдаг, харин ярилцдаггүй, сонсдоггүй бол, тэр чинь зүгээр л үйл хөдлөлийн онилох бай төдий л юм байх нь. Элдэв юмс: мэдлэг, сахилга бат, хүмүүжил энэ тэрээр хооллодог дуртай эдлэл л гэсэн үг. Гэтэл бяцхан боловч хүүхэд гэдэг чинь объект биш субъект, хувь хүн, бусдад ойлгогдох эрхтэй, өөрийгөө ойлгуулах хэрэгцээтэй амьд амьтан. Ойлгохын тулд хүүхэдтэйгээ бид ярилцах ёстой, хамгийн гол нь түүнийг сонсох ёстой. “Эрхлүүлж болохгүй”, “Тэврүүлээд сурчихна” энэ тэр гэсэн хиймэл, хуурамч үгнүүдийг тас мартан, нялх ахуйнх нь хамгийн энгийн шаардлагуудад уриалгахан, гар дэлгэн хандаж бай.Хүүхэд өсөхийн хэрээр эхний эгнээнд давшин орж ирдэг “олон талт сэтгэгдлийн хэрэгцээ”-гээ хангахад түүндээ тусал. Мөлхөж, хөлд орж байгаа хүүхдээ уяж, манежид хорьж, тоглоомоор хашдагаас минь болоод л хорвоог таних гэсэн тэр муу өрөвдмөөр амьтан гал тогооны шургуулганууд, хувин савны таглаа бөглөө, зурагтны удирдлага энэ тэр лүү дайраад байгаа юм. Барьж л байг, авч л байг, харин хэврэг, хагардаг, эмтэрдэг, эвдэрдэг болгоныг замаас нь зайлуулаад, амьдарч, амьд гэдгээ мэдэрч, хорвоотой танилцахад нь бүү саад бол!Биет ертөнц дэх сэтгэгдлүүд нь олон янз болохыг мэдэхийн хажуугаар бас сэтгэлийн ертөнцөд ч мэдрэмжүүд нь түүнээс ч олон янз болохыг хүүхэд анзаарч эхэлдэг. Ажил дээрээ түрэмгийлэн дарангуйлагч гол эзэн байж дассан ээж энд ч бас тушаан захирах гол хүн байхыг хүснэ. Хүүхэдтэйгээ өнгөрөөсөн цаг нь бүхнийг орлож, харин хүүхдийн хүрээлэнд байдаг бүхэн зөвхөн ахуйн, боловсролын, ойр зуурын хавсарга үүргээ л гүйцэтгэмэр аядаж, зүрх сэтгэлд нь ямар ч орон зай эзлэхгүй гэж ээж “тушаал” батална. Гэвч үүн шиг хэврэг тогтолцоо гэж үгүй.“Хэрэв чи ямар нэг зүйлийг сонгож л байгаа бол өөр нэг зүйлээс татгалзах ёстой болно, заавал ч үгүй ямар нэг зүйлийг алдах болно”гэсэн маш ерөнхий зарчмыг мартах хэрэггүй л дээ. Тэгээд сонгосон зүйлийнхээ төлөө төлөөс төлөх болно. Танд байгаа сайн сайхан бүхнээ, өөрийгөө бүхлээр нь хүүхдэдээ зориулна гэж зүтгээд ч амжихгүй л болов уу. Тиймээс хатуу зангидсан гараа суллаж, хамгийн чухал зүйлсийг тэр зөвхөн танаас л авна гэсэн биелшгүй бодлоосоо татгалзсан нь таны болон хүүхдийн тань хувьд сэтгэлзүйн эрүүл орчин бүрэлдэхэд хэрэгтэй байх болно.Чухам энэ мөчид л таны хүүхэдтэй танаас илүү цаг өнгөрөөдөг хүний тухай асуудал босч ирнэ. Энэ бол, мэдээж, хүүхэд асрагч. Ихэнх хүмүүсийн сонгодог сурган хүмүүжүүлэх туршлагатай асрагч нар хүүхдэд хандах орчин үеийн дэвшилтэт арга барилуудыг мэддэггүй. “Хүүхэд бол хүмүүжлийн бай” гэдэг хуучирч хамхарсан барилыг няцаадаг, үндсийн үндэс болсон хамгийн хүмүүнлэг хандлагын тухай би ярьж байна л даа. Үргэлжийн үргэлжид, үеийн үед хүүхэд бол сурганы үүднээс зөв хүмүүжүүлэх, хэвэнд оруулан хэлбэржүүлэх, сахилгажуулах, ямар нэг юманд албадан сургах ямар нэгэн объект мэтээр л хандаж ирсэн.Харин хүмүүнлэг сэтгэлзүй ялзарч илжирсэн энэ тогтоол усанд хүүхдийг булхан угаахыг хүсэхгүй нь ойлгомжтой биз дээ. Орчин үеийн хамгийн дээд ололт бол хүүхэд хэнээс ч, жишээ нь, танаас юугаараа ч дутахгүй, эрх тэгш, амьд биет гэдгийг “нээсэн” явдал. Эрүүл саруул ухаанд багтамгүй хэчнээн олон авъяас билиг “сургууль”-ийн гараар орж юуч биш болдгийг бид төсөөлж ч чадахгүй. Элдэв арга барил, сургалтын онол зүй, хамгийн гол нь, “сурагч” гэж хэн болохын тухайд тогтоосон хөшинги сөнөөгч онгоцнуудаар энэ бүх сод ухаанууд бөмбөгдүүлдэг.Сургууль бол “хүүхдийг сургах ёстой” гэнэ. Харин минийхээр түүнийг СОНСОХ л хэрэгтэй байгаа юм даа.Харьцааны чанар бол хүүхдэд хандах уян хатан уран бодлого, түүний амьд хэрэглээг л мэдэрч сонсох чадвар юм. Сургуульд ийм чанартай харилцаа байдаггүй юм гэхэд хүүхэд үүнийг ядаж гэртээ олж байх ёстой. Түүний амин чухал хэрэгцээнүүдийн нэг болох ертөнцийг өөрийнхөөрөө таньж, сэтгэгдлийг өөрийнхөөрөө хүлээн авахыг нь зөвшөөрөн ойлгож байвал тэр жинхэнэ халуун, дулаан юм гэж юу байдгийг мэдэрдэг.Өөрийгөө ч гэсэн судалж, хальсаа хуулж байгаа тэдэнд эрсдэлтэй алхам хийх хүслийг нь дэмжиж өгөхөд ээжийн харьцааны чанарын гол үзүүлэлт оршдог. Мод руу улам дээшээ авирах, шалбааганд улам гүн холилдож байсан бяцхан хүү хажуугийн байр, хашаа, хороолол, хотхон руу найзуудтайгаа гүйлдээд явчих нь юу ч биш болж, улмаар “насанд хүрэгсдийн” үнэр сэнх татуулан ороод ирэх цаг эрт орой хэзээ боловч тохиохоос бид зайлсхийж чадахгүй. Энэ үед ээж аавууд яаж биеэ авч явахаас салаа зам хаашаа хазайх нь шалтгаална.Зөв гэж бодож буй шийдэлд тань хүүхэд өөрөө хүрээсэй гэж та хүсч байна уу? Тэр ийм шийдэлд хүрнэ ээ. Хэрэв өмнөө амьд жишээ байгааг харах юм бол шүү дээ. Карл Густав Юнгийн хэлснээр, хүүхдэдээ өөрчлөхийг хүсч буй бүхэн тань өөртөө эхлээд өөрчилбөл зохих юмс биш байгаа даа гэж нухацтай нягталж үзвэл юуны өмнө танд л хэрэгтэй. Жишээ нь, бүхнийг өөрчлөхийг эрмэлздэг сурган хүмүүжүүлэх их урам зориг маань байна. Үүнийгээ өөрсөд рүүгээ чиглүүлдэг сэн бол бүх зүйл ямар хялбараар эргэх байсныг мэддэг ч болоосой, бид!ИНЖ ГИНЖ®, МИНИЙ ХҮҮХЭД ХЭЦҮҮ

  2. Дуу хоолойнууд-2

    Дуу хоолойнууд-2

    "Хэрэв шидтэн ирээд 16 насандаа эргэж очих уу гэвэл би хэзээ ч үгүй гэж хэлнэ. Эргэлзээ, гутрал, өөртөө урам хугарахын шаналан, бүтэлгүйтэл, үл ойлголцол, ичгүүр, түгшүүр, хамгийн аймшигтай нь энэ бүхнийгээ хэнтэй ч хуваалцаж чадахгүй цор ганцаараа эдлэх айдас... Хүн бүр энэ насыг дайраад гардаг мөртлөө мартаж орхидог нь харуусмаар". СОФИ ЛОРЕНТэнэг гэж боддог аав ээжтэйгээ л адил амьдралын тухай ямар бага мэддэг болохоо нэг л сайхан өдөр олж харна гэдгээ одоохондоо таамаглаагүй яваа залуу хүмүүсийг шилжилтийн насныхан гэдэг юм. Тэд одоохондоо үүнийг болон өөр олон юмыг мэдэхгүй байгаа. Гэхдээ мэдэж байна гэж боддог учраас тэсэхийн аргагүй авирлаж, түүндээ өөрөө зовж, ганцаардаж байгаа.Яг энэ үедээ хүүхдийн хамгийн их залхдаг, бүр зугтдаг хүмүүс нь эцэг эх, бас багш нар нь байдаг. Харамсалтай нь, энэ бол гашуун үнэн. Бид бүгдээрээ энэ насыг дайраад гарсан мөртлөө эргэн санахаас яагаад цааргална вэ? Амар заяа үзүүлэхгүй байгаа олон асуулт, элдэв өнгийн бодлын дарамтаас хүүхэд чөлөөлөгдөж байх ёстой. Тэр ярьж, ярилцаж, асууж, хариу нэхэж, бусдыг сонсч, бас өөрийгөө чагнаж, энэ бүхний дундаас "Гав ганцаараа ийм гажиг, зожиг, азгүй, эсвэл сод ухаантан биш юм байна" гэдгээ олж харах эрхтэй."Хүүхэд аав ээжийнхээ бодож байгаагаас 3 жилийн өмнө, харин өөрийнхөө бодож байгаагаас 2 жилийн дараа том хүн болдог" Льюис Херши хэлсэн байдаг даа. Хэрвээ том хүн бүр хүүхэд насаа санадаг сан бол, яаж ганцаардаж, гомдол, цөхрөлдөө багтарч явсныгаа эргэж мэдэрдэг сэн бол хүүгээ, охиноо голж, зэмлэхээсээ өмнө өрөвдөж, хайрлаж, халуун энгэртээ тэврэх байсан. Та хүүхдэдээ туслах байсан.Хүүхдүүдийн ихэнх нь ээж аавтайгаа ярилцдаггүй.Зарим зүйлийн талаар, зарим үгсийг хүүхэд эцэг эхтэйгээ биш, өөр насанд хүрэгсэдтэй хуваалцах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үздэг. Ээж аав бол хүүхдийн найз биш. Хамгийн дотны, хамгийн нандин, хамгийн үнэт хүмүүс. Найз олон. Харин ээж аав бол нар сар шиг цор ганц. Хүүхдэдээ ээж нь бай. Аав нь бай. Тусал. ХҮҮДЭЭ, ОХИНДОО ИТГЭЛ, УХААРАЛ, ТАЙТГАРАЛ ӨГ. Өөрөө өгч чадахгүй юм бол өгөх хүнд, өгөх газарт нь хүргэж өг.Охид хөвгүүдийн ондоо хүмүүжил лекц©, Ганцаардал...

    0:000:00