Амьдралын зохиол
Бараг 3 дах удаагаа сонсож байгаа байх гэхдээ энэ удаагийн сонсолт маш их хөндүүр байлаа. Том хүүгээ бопохоор ходоод хөндүүр оргиод хэцүү байлаа. Би амьдралын зохиолоо өөрчилнөө мөлхөөд ч хамаагүй хэзээ нэг өдөр жаргалтай эмэгтэй болно.
Татгалзал
Гоодалийн анхны хичээлийг сонсноос хойш 2 жил болж байна. Энэ хугацаанд Инж гинж. Очирын бороо. Гэрэлт сүүдэр гээд сургалтандаа суусан. Өөртөө болон гэр бүлд. Амьдрах орчин. Орлого гээд олон зүйлс ид шиг л өөрчлөлт гарсан. Энэ бүгд ийм өөрчлөлт гарах хүртэл тийм тухтай амар тайван замыг туулж ирсэнгүй. Гэр бүл үр хүүхдүүд гэр орны уур амьсгал яг дайны талбар дундуур гарч байгаа юм шиг цаг хугацааг туулсан. Өөрөөсөө олон жилийн хураагдсан гомдол бухимдал нэг тийм хар зүйл гарах гэж нэг жил хагасын туршид орилж уйлж галзуу хүн шиг раншин гэх үү юм болж гадагшлуулж байж. Бас гаднаас гэр бүлээс нөхрөөс асар их эсэргүүцэлтэй нүүр тулж байж сая нэг юм маш ихээр бие сэтгэл хөнгөрч. Өөрт зарцуулах цаг хугацаа суларч сая нэг зүйл яг байх ёстой байрандаа орсон мэдрэмж авч чадсан. Гэсэн ч өнгөлж тордохгүй бол өөр хэлбэрээр өнөөх хуучин байдал руугаа бага багаар уусаж орж байгааг анзаарсан бөгөөд яг суврага дээшлэх тусам нарийсдаг шиг. Өөртөөгөө ажиллах тусам өөрийн доторх зүйлсийг улам л нарийсгаж харж илүү их цаг хугацааг зарцуулж илүү их өөртөөгөө ажиллах илүү олон зүйл байгааг маш ихээр мэдрэгдэж байна. Энэ зүйлсийг мэдрээд заримдаа замаасаа гараад байх үед гоодаль пэйжийн пост яг л замын тэмдэг шиг үргэлж сэрүүлэг шиг замын тэмдэг болж ирлээ. Заримдаа Амгалан багш дотор бодогддог. Заримдаа буруу гэж мэдсээр байгаа зарим зүйлсийг салж орхиж чадахгүй тийм тэнхэл хүрэхгүй хийж явсаар л байна. Тийм учраас гоодалийнхаа бүх лекцийг нэг бүрчлэн сонсож ахиж өөрийгөө дараагын шатанд гарах хэрэгтэйг сүүлийн 3 сарын туршид бодсоор сая нэг хэрэгжүүлж эхэллээ. Хэд хэдэн сургалтанд сууж өөрийгөө өөрчилсний дараа энэ лекцүүдээ сонсоход илүү доторлуугаа оруулж илүү гүн ойлгож илүү үйлдэл хийх хугацаа ч бас богиносож байгаа нь харагдаж байна. Өөртөөгөө ажиллах үйл явц ганц сургалтын хугацаагаар биш энэ нь насан туршийн зүйл гэдгийг одоо л ухаарч байна. Нэг лекцийг дор хаяж хоёр сонсож байж орхигдуулж дутуу үлдээгээд байгаа зүйлээ ухаж ойлгож байна. Татгалзал энэ лекцээс ТУС гэдэг зүйлийг ойлгоод бас сэтгэл амрах шиг болж байна. Бүх зүйл албатай биш. Бас өмнөхөө бодвол тус хүргэх гээд өөрийгөө зовоод бас хүмүүст өрийн мэдрэмж төрүүлээд байдаг минь асар их багасгаснаа анзаарлаа.
Татгалзал
анхаарлаа төвлөрүүлж цагаа гаргаж орчноо бэлдэж төвлөрч сонслоо.ухаарал аваад уйлаад л байлаа.гэхдээ аз жаргалтай уйлалт гэж байх юмаа.амьдрал угаасаа хэцүү гэдгийг хүлээн зөвшөөрч ухаарч чадаагүйгээс болж амархан болгох гэж элдэв арга сүвэгчилж явсан маань амьдралыг ямар их хэцүү болгож өөрийгөө ямар их зовоосноо л олж харлаа.амархан болгох гэж аймшигтай хүн болж байснаа харлаа.эх нь тунгалаг бол адаг нь тунгалаг гэдэг шиг үүнийг л ухаарах юм бол дараагийн бодол хандлага хүртэл цэгцрээд л ирэх юм байна гэдгийг ухаарлаа.мөн би аливаа зүйлийг суралцахдаа амьдралын чанараа дээшлүүлэх биш бусдад таалагдах хүндлэгдэх анзаарагдах сэдлээр суралцаж байсан маань гаргах үр дүнг маань бууруулдаг байжээ.эргээд харсан бусдад таалагдах хийсвэр бодол маань нэмэгдсэн болохоос амьдралын чанараа сайжруулах үйлдэл арга хэмжээ аваагүй байна.анхны сэдэл нь буруу болох нь ямар үр дагавартай болохыг мааш ихээр ухааруулсан лекц байлаа.
Олзны дээд
хамгийн.дуртай.лекц
Татгалзал
Зожиг хил хязгаараа тогтоодог байдалдаа их дургүй байлаа. Одоо харин ч талархан баясаж байна. Татгалзаж чадах олон зүйлсийг минь ойлгуулж өгсөн лекц бас дургүй байсан зан минь хамгийн үнэт эрдэнэ минь байжээ. Архи тамхи шоу цэнгээнээс татгалзсандаа би амь насаа аварч амьдралаа үнэлж чаддаг болсон билээ. Тэр хугацаагаа гэртээ өөртөө хүүхдүүддээ зарцуулах гайхамшиг бүрдсэн. Чи юуг юугаар сольж байдгаа өөр лүүгээ тольдон хараарай. Олж харахад чамд энэ лекц тус болж чадна гэдэгт итгэлтэй байна.
Олзны дээд
Багшийнхаа үг,үгэн доторх үг бүрийг бодон бодон дахин дахин сонслоо
Татгалзал
“Өдрүүдийг яаж өнгөрүүлнэ амьдралаа тэгж л өнгөрөөнө” гэдэг үгийг би ойр ойрхон санаж явахыг хичээдэг болсон. Татгалзал лекцийн ачаар, ерөөсөө л Ангижрал цомгийн ачаар амьдрал минь сүүлийн хэдэн жил танигдахгүй болтлоо өөрчлөгдсөөн. Хүнтэй олон цагаар утсаар ярих, найзуудтайгаа хов базах, цахимд рийлс гүйлгэх гэх мэт надад жаргал авчрахгүй хорт зуршлуудаа эрс багасгаж чадсан. Олон юм худалдаж авахаас нээрээ бас татгалздаг болсон юм байна шүү. Тэгээд тэр хэрээрээ, татгалгалзсан юм бүхний тоогоор материаллаг баялаг болох мөнгө ч, харагддаггүй ч хамгийн чухал баялаг сэтгэлийн амар амгалан ч надад тогтдог болсон юм байна. Та нар минь ч гэсэн энэ лекцийг сонсоод, үнэлж ухаарч ойлгоод, өөрийн хөдөлмөрөөрөө амилуулан шимийг нь нэрж хүртээрэй.
Олзны дээд
чөлөө учралт хүний биеийг олсон энэ хоромхон цаг хугацаандаа энэ насныхаа шимийг олж үйлдэхэд туслаж байгаа таньд гялайлаа.
Олзны дээд
Хариуцлагатай насанд хүрэгчийн ёсоор өглөө оройдоо өөрийн дотор охиндоо хэлэх сэтгэлийн дасгалыг хийлгэдэгт талархлаа. Сэтгэлээ зөв зүйлд дадуулах. сэтгэлийн дасгал номын өглөгт нь даган баясъя
Олзны дээд
Хүүхдийнхээ бага насанд өгөх чухал мэдээллийг өгөх ёстойг эрт дээрээ мэдэж авсандаа их талархдаг. Надтай учирч буй бүх хүмүүс надад тохиолдож байгаа бүх зүйл зөвхөн надаас л болсооон гэдгийг хүлээн зөвшөөрөх хүртэл хүний буян заяа хүртэл хамаардаг ч юм шиг. Олзонд шунахгүй байх нь олзны дэээд юмааа. Миний амьдралд тохиолдсон бэрхшээл саадуудын цаана миний л шцнал мунхаг уур хилэн байж байдаг юм билээ. Асар их зүйлийг ойлгож авдаг шүү Ангижрал цомог бол жинхэнэ олз