ӨӨРИЙГӨӨ САНА

 

Энэ жил анх удаа дэлгүүр хэсэв. Өчигдөр. Анх удаа том хот үзэж буй мэт, анх удаа ийм олон хүнийг нэг дор харж буй мэт гайхалтай сонирхолтой байлаа. Харихын алдад замын түгжээн дунд, таксины цонх налаад шинэ жилийн дуу сонсон явтал, тэнгэрийн ододтой нийлсэн өндөр байшингуудын яралзсан гэрлүүд дунд өнгөрсөн оныг олж харах шиг болов.

Ай даа, амаргүйхэн байлаа, энэ жил. Олон юмаа алдав. Олон хүнийг үдэв. Тийм ээ, тэр хүмүүсийн заримд нь би өрөө төлж дууссан гэх бодол төрөхөд нулимс сул асгараад явчихсан. Би хийж чадах бүхнээ хийсэн, заримдаа хийх ёсгүйгээ ч хийсэн, одоо тайлбар тавих, тэвчих хэрэггүй, би тааваараа байж болноо гэж бодоход ямар сайхан байна вэ?

“Ямар хүнийг ээж хүн гэх вэ гэхэд нэг хүүхэд “Бүх хүнд бэлэг бэлддэг ч өөртөө бэлэг авдаггүй хүнийг хэлдэг” гэсэн юм гэнэ лээ. Миний охин, өөртөө заавал бэлэг өгч байгаарай. Ямар ч үед, ямар ч боломжтой байсан, өөртөө хамгийн жижиг зүйлийг ч болов бэлэглэж байгаарай. Заавал өөр хүн өгөхийг хүлээх хэрэггүй. Өөрийгөө дандаа хайрлаж, өчүүхнээр ч болов баярлуулж байгаарай” гэж ээж минь хэлдэг байж билээ. Хүссэн үедээ хүссэн юмаа авах, элдэв хүлээлт, нэхэлт, гомдолт, тоглолтоосоо чөлөөлөгдөх зөвшөөрлийг өгч байж дээ, ачит ээж минь.

Чи өөртөө бэлэг өгдөг үү?

Шинэ жил, цагаан сар, төрсөн өдрүүд, элдэв баяруудаар нөхөр хүүхэд, эгч дүү, ээж аав, найз нөхөд гээд л хайн, шинжин, тоолон, тооцоолон, дахин нэмж, өөрөөсөө илүүчлэн байж бэлэг бэлддэгийг чинь би мэднээ.

Харин өөртөө? За яах вэ, би яах вэ биш ээ.

Чи яах вэ биш!

Шинэ жилээр өөртөө юу авсан бэ?

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !