ҮХЛИЙН БЭЛТГЭЛ лекц

Бачимдан, цөхрөнгүй найдвараар би гэр дотуураа нэгжсэн, тэр хаа ч алга
Байшин минь жижиг ч алдсанаа эрээд би хэзээ ч олж байгаагүй
Харин, Бурхан минь, чиний эзэмшил хязгааргүй учраас
Хайртынхаа эрэлд би чиний хаалга өөд дөхөж явна.

Ингээд би, чиний тэнгэрийн хөх асрын дор зогсч байна
Итгэл, залбирал, харцаа өргөн чамд хандаж байна
Хэзээ ч, юу ч алга болдоггүй үүрд мөнхийн ирмэг дээр зогсохуйд
Хэнийг ч, юуг ч, аз жаргалыг ч, найдварыг ч,

Нулимсан цаана бүрэлзэх хайртынхаа царайг ч харахгүй болдог юм байна.
Өө, тэр далайдаа хоосон амьдралыг минь хөл алдуул
Өв тэгш гүн рүүгээ түүнийг живүүлэн авч од
Өнө мөнхийн, эх адаггүй огт оргүйн чинь увдист цулыг
Өгөөч надад, дахин нэг удаа амтлан хүртье.

Таагүр

”Гитанжали” LXXXVII

 

Аймшигт гай нүүрлэхийн цагт “Ай Бурхан минь, надад ямар их зовлон байнаа?” гэж би хэлэхгүй. “Надад Бурхан байгаа” гэж би зовлонд хэлнэ. 7 жилийн өмнө хийж байсан бүхнийхээ үр шимийг эдүгээ би үзэж сууна. 10 жилийн өмнө эдгэршгүй өвчтэй хүмүүс, тэдний гэр бүлд сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх ГЭГЭЭН АСАР сангаа байгуулаад эмнэлэг хосписуудаар явж эхэлжээ, би. 8 жилийн өмнө орчуулж гаргасан “Үхэл үгүй”, “Үхлийн сурах бичиг” номуудаа 4000 хүнд үнэ төлбөргүй тарааж, түүнээс ч олон хүнд номын талаар болон үхлийн талаар уулзалт яриа хийж байсан минь өнөөдөр 12 цагийн 5 лекцтэй цуврал болсон байна.

Намайг төрөл арилжуулж, үзэл санааг минь ёзоороор нь эргүүлсэн Багш нартаа мөргөе. Нүдийг минь нээж, зам мөрд оруулсан Номуудад мөргөе. Надтай хамт байж, үнэний үрийг хамтдаа хүртэж байгаа номын садан Ээжүүддээ мөргөе.

Эдгээр лекцүүдэд дээрх 2 номын талаар цухас дурьдана, харин агуулгыг бүтнээр ярихгүй. Нэгэнт ном болоод хэвлэгдээд гарсан зүйлийг лекц болгон зарах нь үнэн биш болох билээ.

Миний лекцийг авах гэж та бүхнийхээ зарцуулж байгаа мөнгө, цаг, сэтгэлийг үнэлж, хүндэтгэж үзээд би үнэн, хэрэгтэй, оюуны хувьд жинхэнэ гоо үзэсгэлэн төгс байхыг эрмэлздэг шүү, ээжүүд минь.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !