Үгийн хязгаар давсан аниргүй

Өвдөлт намдаж, оюун ухаан зүүд нойргүй, нэр дүрсгүй оршихуйд шилжихэд хоол тэжээлийн хэрэгцээ  хамгийн доод цэгт унан, хүрээлэн буй орчлон харанхуйд бараг живэн  алга болдог тийм үед өвчтөн хүрч очдог. Энэ бол төрөл төрөгсөд эмнэлгийн хонгилоор хүлээлтэндээ байж ядан холхиж, ямар ч үр ашиггүй жижүүрлэлтээ орхин одох уу, эсвэл нөгөө хүний дэргэд үхэн үхтэл нь үлдэх үү гэдгээ шийдэж цөхөн эрэгцдэг үе.

Энэ бол үг илүүддэг ч, тусламж эрсэн үггүй хашгираан дотны
хүмүүсийн цээжийг уран самарддаг тэр л үе.

Хамгийн сайн санаагаар хийсэн эмчилгээний оролцоо болгон харгислал мэт болдог ч эцсийн салах ёс хийх хором арай л бас ирчихээгүй байгаа үе. Үлдэгсдийн хувьд энэ бол хамгийн хэцүү цаг мөч. Эсвэл энэ бүх юм бушуухан шиг дуусч, нэг тийш шийдэгдээсэй гэх ад хүсэл, эсвэл юу юугүй гараас мултран эргэн хэзээ ч ирэхгүй зүйлтэй үхэн хатан зууралдах бяцхан зулын сүүмэлзээн.

Энэ бол нэгэн мах цусны тасархайнууд, хамгийн дотно зүрхнүүдийн эцсийн удаа хамтдаа амьсгалж буй агаар, халуунаа алдаагүй байгаа биесийн хамгийн сүүлчийн шүргэлцээн. Үхэж буй хүний хажууд байж чадахаар хангалттай хүчтэй, сэтгэлдээ хангалттай хаттай хүн үгнээс давсан аниргүйд хамтдаа суухдаа энэ хормуудад ямар ч айдас, ямар ч зовиур байдаггүй, гагцхүү бие махбодын үйл ажиллагаа тайвнаар, алгуурхнаар зогсон зогсохыг мэдэрнэ.

Үхэж буй хүний дэргэд байсан бүхэн аварга том хүнэн
ертөнцөд амьд хүн бүр давтагдашгүй байдгийг ойлгоно.

Өөрийнхөө мөнх бус болохыг ухаарна. Амьдралын зам хичнээн өргөн, хичнээн урт байвч заавал төгсдөг болохыг ойлгоно. Бидний ихэнх оноогдсон долоон аравтаа гүйцээж чаддаггүй ч энэ ахархан хугацаандаа хүн төрөлхтөний түүхийн гайхамшигт уран зурагт өөрөөрөө амьд шигтгээг урладаг билээ.

Бяцхан горхи хөөсрөн цахарна

Билгүүн далай цэлийн хөхөрнө

Өчүүхэн үнэн хурц үгсээр оч үсчүүлнэ

Аугаа үнэн аугаа нам гүмийг агуулна

 

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !