ТЭДЭНД

Орчин үед эрчүүд эмэгтэйчүүдийн талаар шагшин бахадсан байдлаар ярих нь нүдний гэм болж, хаа нэг өдрийн од шиг ингэж ярилаа гэхэд заавал нэг “но” хавчуулах нь ёс болж. Хамгийн сайхан эмэгтэйгээс ч өө олох хурц нүдтэй эрчүүд, эмэгтэйчүүдийн давуу талыг зориудаар хайхрахгүй байгаа нь өөрийгөө ховор эмэгтэйн нэг гэж тооцдог миний хувьд ажил хэрэгч бүсгүй хүн бол тэрэгний морь, хөнжлийн хөргөгч, архичин, тэгээд бас сэтгэлзүйчийн байнгын үйлчлүүлэгч гэх үгсийг сонсоход гомдмоор санагддаг.

Би Self Made Woman гэдгээрээ бахархдаг.

Үнэхээр хэний ч дэмжлэг, дэвсгэр, татаас татваргүйгээр  өөрөө өөрийгөө
бий болгож чадсан эмэгтэй гээд сонсоход ямар байна даа?

Мадонна хөхөвчний мөрөвчнөөсөө татаж байж нийгмийн доод давхаргын шалбаагнаас өөрөө өөрийгөө суга татаж гаргасан гэж хэлж байсан. Би бол өөрийгөө үстэж гаргасан. Улам бүр олон таарах болсон, амжилтад хүрсэн, залуухан, үзэсгэлэнтэй, эрч хүчээр дүүрэн бизнес-леди нар ажил хэргээ яг л оройн цэнгүүний гоёлын даашинз сонгодог шиг л явуулж чаддагийг “сайн дурын шүүгчид” мэддэггүй бололтой. Тэд бизнесийнхээ талаар хорин дөрвөн цагийн турш ярьдаггүй. Бүр тодруулбал, ажлын цаг дууссан л бол тэр тухай боддоггүй.

Тиймээ, мэдэгдэхүйц амжилтад хүрэхийн тулд би ч бас нурж унатлаа ажилладаг байсан. Миний хувьд энэ цаг үе үнэхээр бөгс эргэх завгүй байсан ч зарим нэг зүйлээс татгалзахдаа би үүнийг ухамсраараа хийж байсан юм шүү. Социалист, коммунист, капиталист, ардчилсан гээд нэрээ яаж ч сольсон манай нийгэм шовинист хэвээрээ л байсаар.

Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд гэх зэрэгцээ хоёр ертөнцөд хуваагдсан манай ганц бөмбөрцөг дээр эрчүүд ялихгүй зүйлээр ч болов ямагт эмэгтэйчүүдийн дээр байхын тулд л төрсөн мэт аашилцгаах болж. “Яагаад эмэгтэйчүүд ийм болчихов?” гэж бодох бүртээ би “Эрчүүдээс л боллоо” гэх ганц хариу л олдог юм. Миний яснаасаа дургүй эмансипац руу чухам эрчүүд л биднийг олон жилийн турш ташуурдан түлхэж байгаа биз дээ? Эрчүүд ямар нэг зүйл хийхийг оролдохоо ч байчихаж. Ердийн нэг зоогонд урих нь хүртэл ухаантай, боловсролтой эр хүний толгойгоо гашилгах толгойн өвчин болсон байна. Энэ хорвоогийн тулгуур, айл гэрийн ноён нуруу болох ёстой эр хүний бүх асуудлыг бид л шийдэх ёстой, гэтэл эмэгтэйчүүд чинь хэн нэгнээс хараат байхыг хүсэх үе байна шүү дээ. Тэр тусмаа эрчүүдээс.

Саяхан АНУ-аас ирсэн багын найз бүсгүйн маань гайхлыг юу хамгийн ихээр төрүүлсэн гэж бодно? Эрчүүд үзэсгэлэнтэй сайхан бүсгүйчүүдийг нүд дагуулан харахаа больж. Тэднийг бид хэт эрхлүүлчихсэн юм уу эсвэл эмэгтэйчүүдээр огт дутахаа байсан юм уу, бүү мэд. Урьдынхаасаа улам л найдваргүй, нялхамсуу, олон ааштай болсон эрчүүдтэй хамтран ажиллах нь улам бүр хэцүү болж байна.

Бид л өөрсдөө цаг ямагт сайн эх, сайхан бүсгүй, итгэлт нуудгай, халамжит эхнэр байх ёстой болжээ.

Өөрөөсөө олон дүү залуустай учрах эмэгтэйчүүдийн тоо улам бүр өсч байна л гэнэ. Аргагүй шүү дээ. Эмэгтэйчүүд илүү зоригтой, илүү соньхон, илүү өөртөө итгэлтэй, боловсролтой, бас илүү баян болсон юм чинь. Тэд нөхөрт гарахыг хүсч буй нь гаж юм гэж үү? Тэдний ихэнх нь 20, 30 настай залуу бүсгүйчүүд биш байг л дээ. Гэртээ ирээд ажил дээрээ болсон бүхнийг ор тас мартан, ердөө л амьдралаас сэтгэл ханамж авах нь зүй бус юм уу? Саяхан би Le Figaro-гоос 50-иас дээш настай францчуудын 70 хувь хайрандаа умбасан байдаг хэмээн уншлаа.

Энэ чинь юуг хэлээд байгаа юм бэ?

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !