“Там руугаа тонил!” НИНА СИМОН

Хэрэв оюун ухаан чинь чөтгөрт хүчин зүтгэдэг бол
Хэрэв чи муу муухайд дурладаг бол
Хэрэв чи бусдад гай авчрахын төлөө төрсөн юм шиг амьдардаг бол
Чи тамд очно,-түүнийгээ ч чи мэдэж байгаа!

Сэнтий өндөр дээр чи гялалзаж байвч
Сэтгэл зүрхнийхээ тухай битгий мартаач
Үгүй бол чи там руу тонилно
Үгүй гэж үү, чи мэдэж байгаа!

Нүүрс болон зүрх чинь шатаж
Нүглийнхээ хариуг төлөх тэр газар луу
Хүүхдүүдийг бүү явуулаач
Тэднээр муу юм бүү хийлгээч!

Хоёул мөнх амьдрах байсан эр эм
Хорсол заналын үрийг идсэн болохоор
Тамд унасан,-чи мэдэж байгаа
Та нар цөм мэдэж байгаа!
Там тээр доор байдаг гэнэ үү,

Та бидний яг хажууд байна!
Би хүмүүсийг өглөө оройгүй харж байна
Бид цөмөөрөө тамд байна шүү дээ!
Бидэнд ямар их уй зовлон өвдөлт байна вэ

Бие биенээ ингэтлээ үл тоосон хүйтэн газар чинь там биш гэж үү?
Зөвхөн тамд л ийм тоомжиргүй хатуу байдаг…
Зөвхөн тамд…
Хатуу сэтгэл минь зөөлрөг

Би хамаг амьтныг алаг үзэхгүй хайрлаж байг!
Би бүхнийг уучилж өршөөг
Бурхан минь миний сэтгэл таных шиг болоосой

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !