Сэтгэлгээний селфи

Нөхөрт гарахын тулд, эр хүнийг эргүүлж авчрахын тулд, ерөөсөө л эрчүүдийн нүдийг унагаж, бас өөр зүйлийг нь босгохын тулд даашинз сонирхдог сэтгэлгээ бидэнд бий.

Энэ бол моод, гоо сайхантай ямар ч хамаагүй, зүгээр л бэлгийн харилцаа, түүгээр дамжуулан олж авах зүйлсийн тухай юм. Даашинз, өмд, бүр дотуур өмдөө ч хүртэл өөртөө биш “Түүнд ямар санагдах бол…” гэж авдаг болсон сэтгэлгээний маань нүцгэн селфи юм.

Эрчүүдэд, зарим нь ижил хүйстнүүдэд, за хэнд нь гол биш, гол нь өөр хүнд таалагдахын тулд өөрийгөө өөлдөг болсон биднээс “Чи юу, тэр хүн үү?” гэж асуувал эргэлзэх юмгүйгээр “ТЭР” гэж хариулдаг болсон бидний тухай юм.

Галзуу даашинзыг хараад “ВАУ! Фантастик! Би үүнийг өмсөөд ямар галзуу харагдах бол? Даашинз гал, би гал, бид хоёр хамтдаа галын наадам болно” гэж боддог уу? Даашинз хэнд таалагдах бол бас таалагдахгүй бол, эр хүний нүдээр ямар бол, эргээд надад яаж хандах бол гэж гашилдаг уу? Дундаж эмэгтэйн талаар дундажхан эрийн дундаж төсөөлөлд багтахын төлөө ээдэж, ээдэрч, ээрдэг үү?

Наадхыг чинь хэн ч ойлгохгүй ээ гэх хүн таарвал та түүнд ойлгуулах гэж цагаа барах хэрэггүй. Хэнд ч юу ч тайлбарлах хэрэггүй. Өөрийгөө зөвтгөж, өөр байгаагийнхаа төлөө өршөөл эрж, хувцаснаасаа ил гарсан далавчаа өөлөн тайрч байхад дэндүү богино, дэндүү хайран амьдрал билээ л…

Арина Холина

 

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !