УВДИС ТӨГС

280,000.0 

Ангилал

Хамгийн аюултай эмэгтэй бол өөрийгөө ойлгодог эмэгтэй гэдэг дээ. Яагаад гэвэл тэр өөрийн гэсэн үзэл бодолтой, тэр эвтэйхэн биш, түүнийг эрхэндээ байлгах амаргүй. Хамгийн гол нь тэр өөрийнхөө үнэ цэнийг мэддэг. Өөрт нь юу хэрэгтэй, юу хэрэггүйг маш сайн мэддэг.

Та ийм үү?

Та гоё харагдахын төлөө мэрийдэг үү?

Энэ бүхэн юуны тулд юм бэ?

Гоо байснаар та юуг олж авдаг юм бэ?

Хүн бүр өөрийнхөө дотоод гоо үзэсгэлэнтэй эвлэрэх гэж гадаад гоо сайхныг хайдаг.

Хамгийн анх толинд өөрийгөө хараад таньдаггүй байсан шигээ бид эхлээд дотор дүрээ таньдаггүй. Харин энэ л гоо үзэсгэлэнгээ таньсан цагт агуу хүчийг олдог билээ.

Хүний гадаад гоо сайхны шууд илэрхийлэл болсон хувцаслалтаар дамжуулан өөрийгөө “Гоо үзэсгэлэн төгс” гэдэгтэй эвлэрэх замыг Увдис төгс цомгийн лекцүүд танд харуулах юм. Өөрийгөө гоо биш, үзэсгэлэнтэй биш гэж бодож байгаа цагт ямар жаргалын тухай ярьж болох билээ дээ. Тэгэхээр та бидний энэ яриа бол хувцасны тухай юм шиг боловч эцэстээ сэтгэлийн л тухай юм. Ингээд 30 жил урлагаас, хувцас загвараас хайсан асуултын хариугаа олоход минь тусалсан сэтгэл судлал гэх гайхамшигт шинжлэх ухаанд мөргөе. Хүмүүний сэтгэлийг судлах замаар өөрийн сэтгэлээ ухах их аянд минь гэрэлт цамхаг болсоор байгаа их урлагт мөргөе.

Таны гоо үзэсгэлэнд мөргөе.

Та Увдис төгс гэдгээ зөвшөөрөөрэй.

Санал болгох ...