Нэг л биш мэдрэмж

Зохиолч эмэгтэй Энн Патчетт хүнд өвчнөөр удтал шаналсан аавыгаа өөд болоход аз жаргал, амар амгаланг мэдэрсэн тухайгаа цахим ертөнцөд хуваалцсаны дараа олон хүн “Ингэж мэдэрч болохгүй, энэ нэг л биш” гэж шуугилдаж байсан. Олон хүн жигшин нулимж байсан ч энэ мэдрэмжээ өөртөө хав даралгүйгээр нийтэд илчилсэн хатан зоригт нь талархах ч багадна.

“Нөгөө ертөнц рүү явахынхаа өмнө хүмүүс хэт их цагийг ажилдаа зориулсандаа харамсдаг гэлцдэг. Би тэгвэл өөр юм хэлэх эхний хүн болъё л доо. Миний ажил надад гэр бүл найзуудаас илүү баяр баясгалан авчирдаг. Гэрийн асуудлуудтай зууралдсанаас ажлаа хийх нь амар. Тийм ээ, тийм, би ажил дээрээ л амардаг байсан” гэж хэлсэн найздаа ч баярлалаа.

20 жил амьдарсан нөхөр нь орхин явахад ербусын хөнгөрөл мэдэрсэн танил эмэгтэй маань анх өөрийгөө шоконд ороод солиорч байна гэж бодсон гэсэн. Нөхөр нь салах үед сайн эхнэр юуг мэдрэх ёстой талаар амьдралын зохиол байдаг. Харин энэ эмэгтэй тэр зохиолыг дагаагүй. Тэр хязгааргүй эрх чөлөө, сэргэн мандалтыг мэдэрч байсан юм.

Ээж минь нэг удаа надад, “Дүү та хоёрыг гэрээсээ явахад миний амьдралын хамгийн жаргалтай үе эхэлсэн” гэж хэлж билээ. Юу гэсэн үг вэ? Ганцаардал, хоосрол, янз бүрийн шаналлыг л эзгүйрсэн үүрэндээ үлдсэн ээж мэдрэх ёстой шүү дээ. Үр хүүхдүүд нь гэрээ орхин одоход ээжүүд харуусан гашууддаг биз дээ? Гэтэл миний ээж гэртээ ганцаар үлдээд шууд бүжиглэсэн гэсэн. Дууч шувуу шиг жиргэж, юу хүссэнээ хийж эхэлсэн. Мэдээж, энэ тухайгаа хэнд ч хэлээгүй. Түүнийг “муу ээж” гэх байсан. “Сайн ээж” хүүхдүүдээсээ чөлөөлөгдсөндөө баярладаггүй юм гэж хүүхдүүдээрээ гинжлүүлсэн “сайн ээжүүд” шаагилдах байсан. Ингэж болохгүй, тэгж болохгүй, хүн юу гэх юм, нэрээ бод, ичээч гэлцэх байсан.
– Лиз Гилберт

Та “Муу ээж” гэгдэхээс битгий ичээрэй.

 

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !