Найдвар

Найдвар. Ийшээ явах болгондоо би уйлдаг, өнөөдөр буцахдаа ч бас. Нулимс бүр өөр амттай байдаг шиг уйлсны шалтгаан бүр ондоо. Энд үхэж байсан олон хүнийг би хараад уйлж байсан. Өнөөдөр бол, өвдөж зовсон амьтан бүрийг гэж яваа Бүрнээ эмчийг бодон бодон баярлан, талархан уяран уйллаа.

Гадаа улаан шороо эргэж, хар шилтэй ч нулимс урсган яваа намайг зарим нь зогсч ирээд харж байсан ч би алхаагаа сааруулсангүй, урьдынх шигээ булан бараадан мэгшүүлсэнгүй. Би бага ч болов юм хийж байгаадаа, бас ийм хүмүүс олон байгаад баярлаж байна. Бидний зүс ондоо, шашин өөр ч үхэж буй хүмүүст туслахсан гэсэн сэтгэл маань адил юм даа.

Найдвар хоспист хүүхдийн нэг өрөө гаргаад хөөрхөн тохижуулсан байна. Хиймээр зүйл ч байна. Бүрэнжаргал эмч бас гэрээр үзэж, зөвлөгөө өгдөг. Бас нэг америк сувилагч, гэрээр үйлчилдэг тусдаа багтай. “Хорвоо хатуу” гэж ээжгүй болсон надад нэг хүн хэлж байхад “хорвоо биш хүмүүс хатуу” гэж би бодож байсан сан. Хатуу хорвоог зөөллөдөг сайхан хүмүүс бас байдаг.

Хамаг амьтан амгалан байх болтугай.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !