“Надад байхгүй” Нина Симон

Надад гэр орон байхгүй
Надад гутал байхгүй
Надад мөнгө байхгүй
Надад ирээдүй байхгүй

Надад бошинз байхгүй
Надад цамц байхгүй
Надад сүрчиг, хайр байхгүй
Надад эр хүн байхгүй

Надад соёл байхгүй
Надад ээж аав байхгүй
Надад ах байхгүй
Надад хүүхэд байхгүй

Надад авга нагац байхгүй
Надад хайр дурлал байхгүй
Надад оюун ухаан байхгүй
Надад улс орон байхгүй

Надад боловсрол байхгүй
Надад найз нөхөд байхгүй
Надад хайр байхгүй
Надад ус байхгүй

Надад агаар байхгүй
Надад тамхи байхгүй
Надад хувцас байхгүй
Надад дарс байхгүй

Надад мөнгө байхгүй
Надад итгэл бурхан байхгүй
Надад хайр байхгүй

Тэгээд надад юу байгаа юм бэ дээ?
Ер нь би яах гэж амьд яваа юм бэ?
Тиймээ тийм, надад юу байна вэ?
Энэ бол надаас хэний ч булааж чадахгүй тэр л зүйл!

Надад үс байна
Надад толгой байна
Надад тархи байна
Надад чих байна

Надад нүд, хамар, ам
Надад би өөрөө байна!
Надад гар сарвуу, хуруу байна
Надад хөл, тавхай, хөлийн хуруу байна

Надад элэг, бас цус байна
Надад амьдрал байна
Надад хааяа миний толгой, шүд өвддөг
Яг та нарынхтай адил тааруу өдрүүд бас байдаг
Гэвч…

Надад инээмсэгсэглэл минь бий
Надад хүзүү, цээж байна
Надад зүрх, сэтгэл, нуруу байна
Надад би өөрөө байна

Надад амьдрал байна
Надад эрх чөлөө байна
Надад амьдрал байна
Би амьд байна!

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !