Миний хонгор Москвад бий…

Нэг жил би Москвад 8 сарын 30-нд очиж байсан юм. Тэнд сураад хэдэн жил болсон, өчнөөн удаа наашаа цаашаа явж байхдаа хэзээ ирсэн очсоноо санадаггүй, харин энэ намрыг би маш сайн санадаг. Тэгэхэд намайг нэг хүн хүлээж байсан юм. 5 хоног галт тэргээр ядарч очсон даруйдаа ус халааж зүсээ солиод Москвагийн төв рүү болзоонд явж байсан тэр охиныг би харж байна. Орь залуу насны гоо үзэсгэлэн нь саган цалгиж байгаа ч хэн бэ гэдгээ ч мэдэхгүй, өөртөө итгэлгүй, аймхай, айж байгаагаа ч нуух туршлагагүй, тиймдээ ч сэтгэл булаам жаахан бүсгүйг энгэртээ тэвэрсэн Москваг санаж байна.

Намайг тэвэрсэн сүрчигний үнэр, мансуурам үдшийн жазз, гүзээлзгэнэтэй умдаан, сормуусан дээр солонгорсон нарны сүүлийн цацраг…

Москва, би чамайг санаж байна…

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !