Миний бясалгал

Таны олон дахин, байнга боддог аливаа бодол бол амьдралын чинь хөтөлбөр, код юм. Нэг үгээр анхаарал хамгийн их төвлөрдөг зүйл маань бидний бясалгал, залбирал гэсэн үг. Сэтгэлийн хөдөлгөөн бүр өөрийн гэсэн энергийн давтамжийг үүсгэж байдаг талаарх дорнын гүн ухааныг өрнийн шинжлэх ухаан ч баталж байгаа. Түгшүүр айдас, уур, гомдол, бардам зан, омгорхол, атаархал, шаналан, хонзон зэрэг мэдрэмжүүд хамгийн доод давтамжаар хэлбэлзэж байдаг бол талархал, болзолт хайр, уучлал зэрэг мэдрэмжүүд хэд дахин өндөр давтамжтай байна.

Улмаар бусдыг өөр шигээ мэдрэн ойлгох, өрөвдөх, нөхцөл болзолгүй хайрлах, үнэнч байх, хариу үл горилон мэдэгдэхгүй туслах, бусдын сайн сайхны төлөө амь хайргүй хүчин зүтгэх зэрэг нь хамгийн дээд давтамжийг үүсгэдэг. Та ямар давтамжтай байна, яг тийм давтамжтай хүмүүстэй учрах магадлалтай.

Таны давтамж доор байх тусам өвчин, бүтэлгүйтэл, сэтгэл гутрал,
золгүй явдлууд, өөдгүй хүмүүс, хөгийн амьдрал таныг хүрээлнэ.

Хичнээн баян, амжилттай байвч эдгэршгүй өвчин, аймшигтай хувийн амьдрал, хүүхдүүдийн золгүй тавилан, бүр амиа хорлолтоор дуусч байгаа түүхүүдийг та мэднэ.

Та ойр орчимдоо, эргэн тойрныхоо хүмүүст сэтгэл хангалуун байдаг уу?

Та нар ямар долгион дээр нийлээд, биесээ соронздоод байдаг юм бол?

Энэ бүхнийг өөрчилье гэвэл тэр хүмүүсийг биш өөрийнхөө долгионыг буюу бодлыг хувирга.

Та ямар бодлыг яаж өөрчлөх ёстой юм бэ?

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !