Ингээд би…

Ингээд би хаана дууссан, тэр цэгтээ дахин эхлэхээр ирлээ. Бүх хөгжлийн суурь болсон спираль замыг би тойрсонгүй, бас тэр л хуулийн жам ёсоор эхлэл маань төгсгөлөөсөө нэг шат дээшилжээ. Нэгэн бодлын юу ч хувираагүй мэт, толин дотроос нөгөө л царай, нөгөө л хоёр далай цэлэлзэн байх шиг. Зогс! Үгүй ээ, их юм солигдчихож. Нэгд, энэ царай надад илүү таалагддаг болсон, хоёрт, би их уснаас айхаа больсон.

Бодлын тэнгисийн шорвог амттай би эвлэрч, гүнд нь нойрсон байдаг
оюун нандин сувдыг шүүрдэхээр шумбах зоригтой болноос тэр биз.

Гоодалийн үнэр анх анхилсан тэр цагаас хойш дөрвөн жил өнгөрч, төр засаг, миний цус зэрэгцэн шинэчлэгдэж. Олон зүйл газрын хөрснөөс арчигдаж, бас төчнөөн зүйл сүндэрлэн бослоо. Энэ хугацаанд санаанд багтамгүй олон амьтан устан үгүй болж, байгалийн зүрх зүсэм тоотой газар дахин сэргээгдэхгүйгээр сүйрсэн.

Олон хүний хувьд эргэн очих эх орон нь танигдахгүй болж, зүүдэндээ л эх хөрсөндөө хөрвөөдөг болсон. Гэвч тэр чинээгээр жалгын үзэл задарч, шинэ эриний залуучууд нэгэн гол, гудамж, хот, улсаар хумигдахаа байж, гараг дэлхийн иргэнээ ухамсарлаж, төрсөн нутаг минь нарны аймаг гэдгийг мэдэх болсон. Пингвин, цагаан баавгай гэдэг амьтдыг бид тун удахгүй зөвхөн киноноос л олж харах болно. Бас олон хүний элгэн дотно царайг амьгүй зурган дээр л илбэх боллоо.

Ертөнцийн бүх л зүйл тогтмол хэмжээтэй байдаг гэдгийг би бас ойлгосон. Миний гэр бүлийн гишүүдийн эгнээ хэвээрээ ч бүрэлдэхүүн нь өөрчлөгдсөн. Нэгийг олъё гэвэл нөгөөг заавал тавих ёстой байдаг юм байна.

Миний амьдрал шинэ гэрэл, шинэ зүрхнүүдээр цохилж байгаа.

2009.09 сар

Энэ үгсийг бичсэний дараа хүмүүс намайг нөхрөө сольсон, шинэ нөхрөөсөө хүүхэд гаргасан энэ тэр гээд л янз янзаар ойлгосон юм гэсэн. БИ ЭЭЖИЙГЭЭ АЛДСАН. ХҮҮХЭД БИШ БОЛСОН. Тэгээд би дахиад ээж болсон. Бурханы авралаар нөхөр хэвээрээ. Энэ тухайгаа л хэлж байгаа царай минь.

2012.02.10

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !