Хөдөлгөөн

Хэрэв хүмүүст юу хүссэнээ хий, ямар ч эсэргүүцэл шийтгэл байхгүй гээд бүрэн зөвшөөрөл өгвөл юу болох бол? 1974 онд Неапольд хийсэн “0 хэмнэл” перформансынхаа үеэр югослав гаралтай уран бүтээлч Марина Абрамович өд, шүдэнз, мэс заслын хурц хутга, торт, дарс, хадаас, тонгорог, гинж, зөгийн бал зэрэг 72 нэр төрлийн юмс тавьсан урт ширээний дэргэд 6 цаг зогссон.

Түүний хажууд “Би объект. Энэ ширээн дээр байгаа 72 зүйлээс та өөрийн дураар авч над дээр туршин хэрэглэх эрхтэй. 6 цагийн хооронд би өөрийн биед тохиолдох бүх зүйлийн хариуцлагыг бүрэн хүлээх болно” гэсэн самбар байв. Эхлээд үзэгчид болгоомжтой, соёлтой байж, түүнийг эелдгээр тэвэрч, цэцэг өгч, гарын үсгийг нь авч байсан.

Харин зураач өөдөөс нь ямар ч эсэргүүцэл үзүүлэхгүй гэдгийг мэдмэгцээ бага багаар өөрчлөгдөж байсан. Эхлээд түүний биед хүрсэн. Энгийн үед, танихгүй хүний биеийн хүрч болохгүй хэсгүүдэд хүрч эхэлсэн. Ширээн дээрх сарнайн өргөсийг бие рүү нь шааж, үсийг нь хайчилж, хувцсыг нь хутгаар сийчсэн. Тэгээд биеийг нь ч хүртэл.

Нэг эр түүний шанаанд цэнэгтэй буу тулгасан.

Өөр хүн түүнийг болиулах гэж оролдсоноор зодоон үүссэн. “Бидний гадаад төрх бол зөвхөн баг. Хэрэв ард нь ямар ч шийтгэл байхгүй, чи ямар ч хариуцлага үүрэхгүй, хэн ч чамайг барихгүй гэвэл бид тэр дороо л зэрлэг амьтан болон хувирна гэдгийг л би хүмүүст өөрсдөд нь харуулахыг хүссэн юм. Эрүүл, энгийн гэгддэг хүмүүс ч хүртэл боломж нь гарвал хэрцгийлэл, хүчирхийллээс буцахгүй” гэж зураач хэлсэн.

Бас нөгөө талаасаа, бид хүмүүст зөвшөөрдөг сөн бол тэд бидэнд сайн талаараа нээгдэж, дотоод гэрэл, хайрлах чадвар, ер бусын бүхнээ харуулах байсан. Энэ ертөнц бидэнд ид шидээ нээнэ.

Харин энэ зөвшөөрлийн хэм хэмжээг яаж таних вэ?

Чи өөрт хэрэггүй зүйлсийг болиулж чаддаг уу?

Чи өөрт хэрэгтэйгээ бусдаас авч чаддаг уу?

Чи өөрөө хайр, амьдралд нээлттэй юү?

Чамд хүмүүс, ертөнц нээлттэй юү?

Амьдрал гэдэг чинь автомат хаалгатай л адил: зогсож байгаа бол хаалга хаалттай. Харин хөдлөөд эхэлбэл онгойдог.

ХӨДӨЛ.

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !