Хүчтэй эмэгтэй гэдэг амьдралын зохиол юунд хүргэдэг вэ?

Хүчирхэг эмэгтэйчүүдийн амьдралд муу юм болбол тэд үргэлж ГАНЦААРДАЛд ордог. Зарим нь энэ түүхийг бусдаас хардаг, зарим нь өөрийн арьсаараа мэддэг. Хүчтэй эмэгтэйд бэрхшээл тулгарангуут тэр ганцаараа үлддэг. Тусламж үнэхээр хэрэгтэй болохын цагт хажууд нь хэн ч байдаггүй.

Ийм үед тэр яадаг вэ?

Өөрөө л учраа олно.

Яагаад?

Тэр гуйж сураагүй.

Яагаад?

Гуйна гэдэг гутамшиг. Ичгэвтэр. Муухай.

 

Тэгээд тэр юу хийдэг вэ?

Тэснэ. Тэвчинэ. Бэрхийг туулна. Нурж унатлаа зүтгэнэ.

Тэр бусдад тулган шаарддаг уу? Буруутгадаг уу? Барьцаалдаг уу? Албадан хийлгэдэг үү?

Яг тийм.

 

Тэгвэл энэ чинь манипуляци биш үү?

Мөн. Тэр ил далд, бүдүүн нарийн янз бүрийн аргуудаар сэтгэлзүйн тоглолт хийдэг. Хэрэв тоглож байгаа юм бол тэнд дотносол байхгүй биз дээ?

ТИЙМ, БАС ДАХИН ТИЙМ.

“Хүчтэй эмэгтэй” гэж нэрлэгддэг амьдралын зохиолд олж болдоггүй бараг цорын ганц зүйл бол ДОТНО ЭРҮҮЛ ХАРИЛЦАА, үүнээс төрөх АМЬДРАЛЫН БАЯР БАЯСГАЛАН юм.

Түүний дотор тэгвэл юу байгаа вэ?

Тоглолтод байнга бэлэн байх нүсэр дарамт, сэтгэлийн савлагаа.

Бардам зан.

Айдас.

 

За ингээд, миний дараагийн асуулт:

Хүчтэй эмэгтэй юугаараа бахархан бардамнадаг вэ?

Тэр юунаас айдаг вэ?

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !