Хог бүү хая!

Хүмүүс янз бүрийн зорилготойгоор над дээр, чам дээр ирдэг. Зарим нь амбицаа тоглуулах гэж, хор цацах гэж, хогоо асгах гэж ирдэг. “Тарьсан хогоо өөрөө хамаад, хогийн цэг дээр аваачиж хая” гэж ээж минь намайг сургадаг байсан. Зарга заальхай, матаас, манипуляци, түрэмгийлэл, уур хилэн, мөнхийн гоморхол гоншигнол нь ахуйн хогтой адил сэтгэлийн ялгадас юм шүү дээ. Хэн ялгаруулсан нь хогоо цэвэрлэх ёстой. Хүний хогийг чи бүү ид. Хогийг нь гэртээ бүү авчир. Гэрийнхэндээ бүү түгээ.  Ийм хүмүүсийн орогнодог хогийн цэгүүд: элдэв бүлэглэл, цуглаанаас хол яв.

Худал яриа, хов жив, хараал занал, ширүүн үгс бол бүгд хог.

“За хов базаж стрессээ тайлъя” гээд хэл амаа шилэмдэн, хог сэгээр хооллогсдыг таних уу? Хор найруулан хавх тавьж, судас руугаа хог шахагчдыг мэдэх үү? Бусад руу үсчиж, загнаж, ам нээх болгондоо хог асгаруулагсдыг харсан уу?

Тэд тийм байг, харин чи битгий хог ид. Гэртээ хүн битгий муул, хүүхдүүд чинь идэх вий. Хаа ч хэзээ ч, хог бүү хая. Хогийн орчинд ч гар, нэр, дотор цэвэр үлд. Хогийн хүмүүст юу ч батлах хэрэггүй. Хүмүүжүүлэх, шүүмжлэх хэрэггүй.

Ерөөсөө хэнийг ч хүмүүжүүлэх, шүүмжлэх хэрэггүй.

Өөрчлөгдөхийг хүсвэл өөрсдөө аргаа олно, хүсэхгүй байгаа бол чиний хэрэг биш. Угаадсаар бүү хоолло. Өөрийнхөө бор ходоод руу амттай шимтэй бүхнийг дээжлэн өргөдөг шигээ сэтгэл дотор луугаа ариун, үнэний дээдийг л оруулагтун!

Хаах

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!

Хаах

Сагс (0)

Сагс хоосон Та сонголтоо зөв хийгээрэй.

Гоодаль

Сэтгэлэдгэрэл өөд дүүлэн нис!


error: Энэхүү бүтээлийг хуулбарлах хориотой !